"Чи зүгээр үү, Ханна?"
Тэхёний эмээтэй нь уулзана гэхээс сандран өрөөнийх нь хаалганы бариулан дээр гараа тавьсан ч онгойлгохгүй зогсох надад тэр ийн асуухад би түүнрүү өрөвдөлтэй гэгч нь ширтэв.
"Би жаахан сандраад байна аа"
Аргагүй шүү дээ...
Тэхёний хувьд их чухал хүнтэй ингээд уулзах гээд зогсож байна.
Зүрх минь үнэхээр хурдан цохилж байгаа нь мэдэгдэж байна!!
Тэхён миний үсийг зөөлөн илээд бариул атгасан гаран дээр минь зөөлөн гараа тавиад хаалганы бариулыг даран онгойлгов.
"Санаа зоволтгүй дээ! Эмээ чамтай уулзах гэж байгаа даа үнэхээр баяртай байх болно"
Би толгойгоо итгэлтэй дохисоор явж орон эзэнгүй хоосон орны хамгийн захын орон дээр дусал залгуулан хэвтэх түүн дээр очив.
"Эмээ танилц! Таны уулзахыг хүссэн эмэгтэй Ханна"
Тэхён ардаас минь ийн хэлэхэд түүний эмээ хүндэрсэн зовхио дааж ядаж нүдээ нээн бидэнрүү харцаа шилжүүлэх аж.
Орны хажууд байх сандал дээр суугаад амьдралын явцаас болж үрчлээтсэн гарыг нь зөөлөн атгав.
Үнэхээр дулаахан юм...
"Тэхёнаа, чи найз охиноо ийм хөөрхөн гэдэгээ надад хэлээгүй шүү дээ!"
Их л бие нь муу байгаа харагдсан хүн орон дээрээ хагас суун Тэхёнруу хөмсгөө зангидан нилээд цоглог хоолойгоор хэлэхэд миний нүд өөрийн эрхгүй томорсон байв.
Арай ч ийм цоглог хүн гэж бодсонгүй...
"Намайг Ханна гэдэг. Тэхёний...."
Би хэдий албан ёсоор үерхэж, найз охин хөвгүүний харилцаанд ороогүй ч би энийг хүсэж байна.
"Найз охин нь!"
Намайг ингэж хэлсэн даруйд Тэхён надруу том нүдлэн хараад дараа нь зөөлнөөр инээмсэглэх аж.
"Тэхён чамайг гомдоож, уйлуулаагүй биздээ?"
Эмээ миний гарыг зөөлөн илсээр асуухад би хурдхан толгойгоо сэгсрээд
"Үгүй дээ, харин ч ойрт намайг хөгжилтэй байлгаж чадаж байгаа. Санаа зоволтгүй ээ"
Эмээ надруу инээмсэглэн харсанаа Тэхёнруу харцаа шилжүүлэн өндөр дуугаар
"Эмэгтэйчүүдийн яриа эхлэх гэж байгаа болохоор түр гарч бай, Тэхён"
Түүнийг хэлэхэд Тэхён инээмсэглэсээр эмээгийнхээ духан дээр нь зөөлөн үнсчихээд гарч одов.
YOU ARE READING
My Shadow ||KTH||
RomanceҮргэлж ард минь сүүдэр шиг дагаж явдаг нэгэн залуу. Тэр миний хойноос дагадаг болсоноос хойш удалгүй зүрх минь түүний хойноос дагаж гүйдэг болчихсон. ~Hanna