|01| ʀᴇʟᴀᴛɪᴏɴꜱʜɪᴘ

2.7K 140 13
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

У Сэүн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

У Сэүн

Түүний нэрийг сонсоход хүмүүсийн толгойнд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл өтгөн хөмсөг, гүн хар нүд, өргөн мөр, урт хөл бас хэн ч харсан дурлам түүний төрх.

Ахлах сургуулийн хөвгүүнд баймгүй тийм сайхан бие хаа түүнд бий. Магадгүй түүнд татагдаж орхисон шалтгаануудын нэг зайлшгүй тэр мөн гэдэгт би итгэлтэй хариулна.

Харин түүний хувьд. Тэр зүгээр л охидын зүрхээр тоглогч. Үүнд шалтгаан байхгүй, зүгээр л түүнд зугаатай байдаг хэрэг.

Түүнийг өөрчилсөн аль эсвэл түр аргацааж чадсан ганц л охин байсан юм. Тэр цэвэрхэн, халуухан хэдий ч эгдүүтэй, Сэүнийг буулгаж чаддаг. Тэр Сэүний эмэгтэй хувилбар байсан юм.

Кейко Ву.

Тэр охид хөвгүүдийн мөрөөдлийн охин байсан юм. Түүнд бүх зүйл байдаг. Бүр Сэүн хүртэл түүнийх гэхээр атаархмаар байх нь аргагүй биз.

Гэсэн ч тэдний дунд хайр оршдог гэвэл үгүй. Зүгээр л хүсэл тачаал, нэр хүнд бас... Тэд зүгээр л нэг нэгэндээ хэрэгтэй.

Тэд шөнө унталгүй үүр цайлгаж орхисон байлаа. Охин орон дотроо залхууран хэвтэх бол хөвгүүн орноосоо босон биеийн тамирын сул саарал өмдөө өмсөөд өглөөний цай бэлдэхээр зэхнэ. Охин хөнжлөөр биеэ бүтээсэн байх ба нар мандсанаас хойш сонин ааш гаргаж буй найз хөвгүүнээ араас нь ажиглана.

Let's play. CompletedWhere stories live. Discover now