|16| ʟᴏɴᴇʟɪɴᴇꜱꜱ

479 57 26
                                    

Юмс тэгээд л сайхан болчихно гэж хүмүүс боддог

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Юмс тэгээд л сайхан болчихно гэж хүмүүс боддог. Гэхдээ хэзээ ч тийм байдаггүй. Анх ямар байсан, яг тэр хэвээрээ байдаг юм.

Сэүн Хэжиг бодохоо, Кейко Кайг зүүдлэхээ больж чадахгүй хэвээр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сэүн Хэжиг бодохоо, Кейко Кайг зүүдлэхээ больж чадахгүй хэвээр. Биес нь хамтдаа орших ч ухаан нь тэртээ алсад. Өөр нэгэнд олзлогдсон. Гэхдээ сайн дураараа.

Крис нэгэнтээ л Кайг энэ сургуулиас явуулж чадахгүй болохоор зүгээр л тоохгүй байхаар шийдсэн юм. Шөнө дунд Кейкотой ярилцахаар өрөөнд нь ороход Кейко өөрийнхөө харилцааны талаар биш Кай тэр хоёрын харилцааны тухай асуултаар булснаар яриа бараг өндөрлөсөн. Гэхдээ тэднийг зүгээр л санаандгүй танилцсан гэдгийг нь мэдээд амжсан юм.

Үүр цайж дахиад л нар мандана. Крис сэрүүлэгээсээ өмнө сэрчихсэн байх ба нойргүй хоносон гэдгийг нь илтгэх шиг нүднийх нь доогуур хар зураас татчихаж. Тэр ойрдоо нойрны асуудалтай байгаа билээ. Энэ яалтчгүй Ким Жунинтай холбоотой байж таараа!

Өрөөнд нам гүм ноёрхох ба хэсэг хугацааны дараа өсвөр насны хөвгүүний санаа алдах дуутай хамт орноос босох дуу гарсан юм. Крис дүрэмт хувцсаа нэг нэгээр нь дургүй гэгч нь гартаа барин дээш өргөх бөгөөд зангиаг шууд л өрөөний булан руу шидэж орхив.

Ойлгомжтой шүү дээ! Крис дүрэмт хувцсаа өмсөхгүй нь. Тэр хувцасны шүүгээ рүүгээ очин доогуураа өмсөх өмдөө сонгон дээгүүрээ цагаан цамцаа сул товчлон хүрмээ аван доод давхар луу буулаа. Гэрийнхэн нь аль хэдийн ширээнд сууцгаасан байх ба Крисийг ирэхэд ээж нь түүнийг дээрээс нь доошоо гүйлгэж хараад "Та нар ийм хувцастай сургуульд яваад сэтгүүлчдэд харагдчихвал яахаа мэдэх үү?" хэмээн бага зэрэг ууртай хоолойгоор хэлэв.

Let's play. CompletedWhere stories live. Discover now