|10| ꜱᴏʀʀʏ

523 63 10
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Намайг гэрт хүргээд өгөөч" Кейко Сэүний гэрээс гарсан даруйдаа Кай руу залгаж хэлчхээд гадаа байх тоглоомын талбай дээр суун Кайг хүлээх аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Намайг гэрт хүргээд өгөөч" Кейко Сэүний гэрээс гарсан даруйдаа Кай руу залгаж хэлчхээд гадаа байх тоглоомын талбай дээр суун Кайг хүлээх аж. Арван минут ч хүрэхгүй хугацаанд Кай давхин ирэх ба дуулгаа тайлан түүн рүү хараад "Найз охиныг нь хүргэж өгсөн гэдгийг мэдвэл Сэүн ч намайг алах байхдаа" гэснээ илүү дуулгаа Кейкод өгөөд мотоциклоо асаана.

Гэсэн ч удалгүй тэр мотоциклоо унтраагаад буулаа. Кейко гайхан түүний үйлдлийг нүд салгалгүй ажиглах бол Кай гадуураа өмссөн савхин хүрмээ тайлан түүний өвөр лүү шидэх аж. Кейко юу болоод байгаа ойлгохгүй түүн рүү харан суух бол Кай амандаа "яршигтай гэдэг нь" гэж шивнэчхээд "Салхинд хормой чинь дэрвийх болохоор наадхаа доогуураа ороо" хэмээн хүйтэн гэгч нь хэлэв.

Кейко түүний хэлсэн үгэнд догдлол гээч зүйлийг мэдрэх аж. Тэгээд савхийг нь доогуураа уяад "болчихлоо" гэхэд Кай мотоциклдоо буцан суув. Кейко өмнө нь нэг л удаа мотоцикл дээр сууж үзсэн ба тэр нь Кайн мотоцикл байсан билээ.

Тийм болохоор ч тэр үү зүрх нь галзуу мэт цохилон Кайн хойноос чанга гэгч нь тэврээд хаазаа гишгэн хурдлах үед нь өөрийн мэдэлгүй айсандаа хашгирч орхив. Тэр иймэрхүү эрсдэл дагуулсан зүйлсэд тийм ч дуртай биш бөгөөд Крисийг үргэлж мотоцикл битгий уна гэж үглэдэг юм.

Гэхдээ тэр давхих үед биеийг нь илбэх салхийг мэдрээд тийм ч муу зүйл биш гэдгийг мэдрэв. Тэгээд зүрхэнд нь ирэх бяцхан догдлолтой цуг амьдралдаа авч байсан хамгийн галзуу мэдрэмжийн мэдрэхээр Кайн бэлхүүсээр тэвэрсэн гараа аажмаар суллах аж. Кай түүний хийх гэж буй үйлдэлд итгэж ядан уруулных нь өнцөг өргөгдөх бол Кейко төд удалгүй түүний бэлхүүсээр тэвэрсэн гараа салган дээш өргөн биеэ суллах аж.

Let's play. CompletedWhere stories live. Discover now