|21|ᴛʜᴇʀᴇ ɪꜱ ɴᴏᴛʜɪɴɢ ɪ ᴄᴀɴ ᴅᴏ

452 62 12
                                    

Хэрэв чи сэтгэлгүй хүйтэн хүн бол бусдыг шархлуулна. Харин сэтгэлтэй мэдрэмтгий хүн бол бусад хүмүүс чамайг шархлуулна.

-Достоевский

-Достоевский

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ᴋɪᴍ ᴊᴏɴɢɪɴ

Тэдний яриаг сонсох хэтэрхий утгагүй санагдаж байсан тул би зүгээр л ангийнхаа зүг алхсан юм. Ингэх гээд байж. Хамгийн их сэтгэл гаргаж буй нэгэн сэтгэл зүрхээр минь тоглох, чихэнд минь худал хуурмагийг шивнэх. Аймшигтай өвдөлт юм.

Ангидаа ороод удаагүй байтал хичээл орох хонх дуугарах бөгөөд Кейко бага зэрэг хоцорч орж ирсэн юм. Тэгээд хажууд минь суугаад над руу өнөөх л гэрэл цацарсан инээмсэглэлээ тодруулав. Гэхдээ түүний харцнаас Сэүнийг өгүүлэх өгүүлэмж нь тод харагдаж байсан юм.

Тэр яг одоо Сэүнийг бодож байгаа байх даа? Өөрийг нь тэгж их гомдоосон хүнийг уучлаад алдмааргүй байгаагаа хэлэх хүртлээ тэгж их хайрлаж нандигнадаг юм байх даа?

Дургүй хүрмээр юм. Хоёр хүний голд хоосон найдлага тавих. Дану ядаж л түүнийг бодвол нэгэнд нь бүтэхгүй зүйл байсан гэдгийг ухааруулж байсан юмсан. Тэр үедээ.

Тэр цүнхнээсээ дэвтэр номоо гаргаж ширээн дээрээ тавьчихаад ширээ дэрлээд өөдөөс минь хараад хэвтчих нь тэр. Тэгээд гар нь аажим аажмаар наашласаар ширээн дээр байх гарыг минь атгаж аваад нүдээ анина. Би түүний хүйтэн гарыг чанга атгаад дулаацуулж өгөхийг хүссэн. Гэхдээ би тэгж чадахгүй. Хэн нэгний тоглоом дахиж болохыг хүсэхгүй.

Би гараа бага зэрэг хүчтэй татаж авсанд тэр гайхсан бололтой дээш өндийн өөдөөс минь харна. "Хичээл орж байна. Хичээлдээ анхаар" би түүнд ингэж хэлчихээд самбар луу харах бөгөөд их завсарлагаа болох хүртэл түүнтэй ганц ч үг солиогүй юм.

Их завсарлагаан болж хүүхдүүд ангиас нэг нэгээрээ гарах бөгөөд би ч бас тэдний адил гарахаар дээш өндийтөл Кейко гараас минь татан "Ярилцая" гэснээр бид ангийнхан гарахыг хүлээн хэсэг зогсов.

Let's play. CompletedWhere stories live. Discover now