|27| W I N L E S S G A M E

394 61 11
                                    

Өвлийн амралт дөхөж байгаа учир шалгалтууд ар араасаа цуварч байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өвлийн амралт дөхөж байгаа учир шалгалтууд ар араасаа цуварч байлаа. Хэжи хичээлдээ ирэхгүй хэвээр...

Тэдний байдал өмнөхөөсөө дээрдсэн ч хувийн асуудлууд нь бүгд уруудаж яваад сэтгэлээ чилээнэ. Өвөл. Тэр чигтээ хоосон цагаан өнгөөр хучигдаж цаана л нэг уйтгартай, гаслантай.

Жунин Кейког хүргэж өгсөн тэр өдрөөс хойш хоёр хоног өнгөрсөн бөгөөд Жунинд яагаад ч юм буруу зүйл хийсэн мэт мэдрэгдэж байлаа. Учир нь Кейко түүнээс аль болох зайгаа барихыг хичээж байгааг тэнэг хүн харсан ч мэдэхээр байв.

Энэ хугацаанд, ер нь намраас хойш бодол дундаа төөрч явсан Кейко одоо л нэг замаа олж байлаа. Тэр бодлын мананд төөрчихөөд сүүлдээ бууж өгч байсан бол Жунин харилцаагаа өөр түвшинд хүргэх хүсэлтэй байгаагаа хэлэх үед, Сэүн түүнээс салах үед түүний манан бага багаар арилж одоо бараг л цэлмэх шахаж байв.

Кейко эцэст нь хэнтэй хамт байхыг хүсч байгаагаа ойлгосондоо үнэхээр их баяртай байлаа.

________

Сэүн өөрийгөө өмнө нь мэдэрч байгаагүйгээр мэдрэв. Тэр хальт хальтраад гарсан мансууруулах бодисоос өөрийгөө холдуулж чадсандаа өөрөөрөө бахархахын хэрээр цээжинд нь мэдрэгдэх хоосонг яг юу нөхөж болох талаар бодоод бодоод олохгүй хэвээр.

Ямар нэг зүйлийн орон зай түүнд маш хоосон мэдрэгдэж байгааг л тэр мэдэж байв. Гагцхүү юуны тухай гэдгийг бодож хоносон нойргүй шөнүүд түүнд хангалттай тусалсан гэж бодож байна. Тэр бодлогошрох үед ганц л хүн түүний ухаан санааг бүрэн эзлээд байгааг тэр эсэргүүцэх гээд ч чадал нь хүрээгүй юм.

Сургуулийн хонгилоор дүүрэн сэлгүүцэх хүмүүс дундаас тэр араас нь хараад л түүнийгээ таньдаг болчихсон байснаа анзаарав. Түүний харц зөөлөрч хөмсөг нь тэнийв. Түүний охин инээж байсан учраас...

Түүнийг гомдоож, хэн ч биш мэтээр мэдрүүлж байхдаа тэр ухаан санаагаа хаана гээчихсэн эсвэл сэтгэл зүрхээ яаж түгжчихсэн гэдгээ ойлгож чадахгүй хэвээр. Түүний инээмсэглэл бүх зүйл байсан байхад үргэлж уурлуулж, уйлуулдаг байсан өөрийгөө цохиод авчихмаар санагдана. Гэхдээ тэр минь инээж байна. Хэн нэгэн рүү ичингүйрэн харчихаад хүссэн болгон нь харж чадахгүй тийм хөөрхөн мишээл нүүрэндээ тодруулчихаад тэр эрэгтэйд зориулж инээмсэглэнэ. Хэн нэгэнд зориулсан тэр нандин бэлгийг би холоос харан гунигтай гэгч нь ширтэхээс өөр юу ч хийж чадахгүй нь.

Let's play. CompletedWhere stories live. Discover now