Тэд намайг яг л зурагт ном шиг шүүмжилнэ. Уншихгүйгээр, өнгө будгаар нь.
Lana Del Rey- Brooklyn baby
Ямар нэг зүйл хаа сайгүй дутагдана. Амьсгалах агаар минь хүртэл, уух ус минь ч надад дутууг мэдрүүлж байв. Түүнийг гэх бодол хязгааргүй бодлогоос ч хязгааргүйд намайг унагааж орхив.
Үүр цайхтай зэрэгцэн тэр оронд минь тийчилж гардагсан. Нуруугаа харуулаад унтчихдаг надад л уураа гаргаж буй нь тэр биз. Эргэж хараад тэврээд хэсэгхэн ч болтугай тухтай амардаг байж.
Аяга угаахдаа хагалах нь уу гэлтэй тачигнуулдаг түүндээ уурлаж орхидог байсансан. Хоолыг нь амттай байсан ч юм хэлдэггүй надад гомдоллож байгаа нь байж дээ. Баярласан гэдгээ хэлээд үнсчихдэг байж.
Сэүн гэртээ суугаад байвал Кейкогоор толгойгоо дүүргэнэ гэдгээ мэдсэн бололтой хүрмээ өмсөн хаалга руу зүглэнэ. Тэр хэн нэгэнд энэ бүхнээ ярихыг хамгийн их хүсч байв.
Крис рүү гурван удаа залгасны эцэст Сэүн санаа алдан урагшаа алхлаа. Крис утсаа авсангүй.
Халуун уур амнаас нь савсаж гэнэт хүйтэнг мэдэрсэн бие нь арзаганахыг тэр анхаарах ч сөхөөгүй хаа нэг тийшээ явна. Лухан түүнийг хамгийн сайн ойлгох байх гэж бодсоны эцэст тэр Луханы гэр лүү мотоциклоо асаан давхив. Орой болж зам бараг л хоосон байсан учир зорьсон газраа удалгүй очлоо. Гэрэл нь асаалттай байсанд баярлан гүйх шахам дотогш ороход Дану эгч бас Тао хоёр буйдан дээр тухлан Лухан ах ариун цэврийн өрөөнөөс гарч ирж байгаа харагдана.
YOU ARE READING
Let's play. Completed
RomanceОхид хөвгүүдийн хувьд хамгийн эмгэнэлтэй зүйл. Мэдрэмжээ илэрхийлэхгүй хоёр талд төсөөлөлдөө автана, нэгнээ ойлгохгүй явсаар нэг л мэдэхэд бүх зүйл дуусчихна. 2021/03/01 2022/08/11