|24|ʏᴏᴜ ꜱʜᴏᴜʟᴅ ʜᴀᴠᴇ ᴅɪᴇᴅ

432 60 5
                                    

Тэд явсаар Луханы гэрт  ирсэн бөгөөд замдаа ууж идэх зүйлсээ цуглуулаад амжсан билээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэд явсаар Луханы гэрт ирсэн бөгөөд замдаа ууж идэх зүйлсээ цуглуулаад амжсан билээ. Тэд яг л хуучин шиг нэгэнтэйгээ дотно харьцах бөгөөд зарим нь бүр дэлгүүрт юу авах юу авахгүй дээрээ хүртэл хэрэлдэж байсан юм.

Төд удалгүй Тао хүрч ирэх бөгөөд тэр хэнтэй ч хамаагүй тэврэлдэн мэндэлж байлаа. Жунин байс хийгээд л хаалганы зүг харцаа шилжүүлэх бөгөөд хэн нэгнийг хурдхан ороод ирээсэй гэж хүсэж байлаа. Түүний эсрэг талд суух хэн нэгэн ч бас түүнтэй адил зүйл хүсэж байгаа нь илт.

Крис Луханы гэр лүү явж байхдаа бага зэрэг сандрах бөгөөд өмнө нь болсон зүйлээс хойш анхны удаа ингэж олуулаа уулзаж байгаадаа баярлаж байсан юм.

Цаг минут өнгөрсөөр. Крис мотоциклоо хөлөглөн ардаа Кейког сундалсаар Луханы гэр лүү хурдална. Гэхдээ хүн бүхний зөн совин энэ орой ямар нэг зүйл болно гэсэн мэдрэмжийг мэдрэх аж.

Тао болон Лэе хоёр тэрүүгээр нэг инээд болон суух бол гал тогоонд Дану Хэжи хоёр амттан таваглан зогсоно. Харин бусад нь утсаа оролдож Сэүн толгойгоо барин сууна. Түүний бие тавгүй байгаа юм шиг харагдах хэдий ч тэр уур амьсгалыг эвдэхгүй гэсэндээ хэсэг суусны эцэст агаар амьсгалахаар тагт руу гарлаа.

"Крис бид хоёрыг чи бараг мэдсэн биз?" Хэжи чипснээс идэнгээ ийн асуух бол Дану толгой дохиод Хэжигийн өөдөөс харан инээмсэглэнэ. "Тэр зүйл дээр би та хоёрыг дэмжинэ шүү. Та хоёр хоёулаа миний найзууд, бас нэгнээ ойлгож хамт бүх зүйлийг давж гарсанд чинь их баярлаж байгаа" Дануг ингэж хэлэхэд Хэжи бага зэрэг инээвхийлснээ "Бид үерхэж амжилгүй харилцаагаа дуусгаж байгаа. Хэн хэн нь болохгүй шүү дээ. Өнгөрсөн дурсамжууд Крисийг биш юмаа гэхэд намайг зовоодог. Би Сэүнийг бас чамайг харах болгондоо өөрийгөө үзэн яддаг. Гэхдээ хэдийг болтол ингэж явах билээ дээ? Би энэ бүх зүйлийг засахыг хүснэ. Одоо биш юмаа гэхэд ямартай ч би бүх үнэнийг хэлнэ." Тэднийг ийн ярилцан зогсоход гаднаас Крис болон Кейко орж ирснээр Тао,Чанёол хоёр дуу шуу болсоор үүд рүү алхана.

Let's play. CompletedWhere stories live. Discover now