|23| ꜱᴡᴀɴ ʟᴀᴋᴇ

425 61 10
                                    

Хаалга тогших дуу өрөөг цуурайтуулах үед тааз ширтэн хэвтэж байсан Кейко дээш өндийв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хаалга тогших дуу өрөөг цуурайтуулах үед тааз ширтэн хэвтэж байсан Кейко дээш өндийв. Хаалга тогшсон хүн Крис байж магадгүй гэж тэр таамагласан бөгөөд одоо л ярилцахад бэлэн гэдгээ мэдэрч байлаа.

"Ор, ор" тэр дээш өндийж суугаад хаалгаар орж ирэх хүнийг хүлээнэ. Азаар энэ Крис байсан юм. Тэр гартаа түүний дуртай хар шоколадыг барьсан байх бөгөөд бүх зүйлд харамсаж байгаа нь харцнаас нь илт харагдаж байсан юм.

"Кей, надтай ярилцах уу?" Крис зөөлөн харцаар түүн рүү ширтээд гартаа барьсан шоколадаа дээшээ өргөнө. Тэр ахдаа бага зэрэг гомдсон ч гэсэн үзэн ядаж зүрхлэхгүй шүү дээ. Тэр ахдаа хамгаас их хайртай, тиймээс тэдний хооронд үүссэн энэ асуудал ганц Крисд ч биш Кейкод ч бас онцгүй санагдаж байсан юм.

"Шоколадыг минь хувааж иднэ гэвэл болноо" Кейког ингэж хэлэх үед Крисийн харц "арай ч дээ" гэх шиг өөрчлөглөн хөмсөг нь зангирна. Үүнийг нь харсан Кейко түүнийг шоолон инээх бөгөөд орон дээрээ зөөлөн товшоод Крисийг хүлээнэ.

Ихэвчлэн тэд орны толгой налдаг бөгөөд Кейко хажуудаа суух Крисийг налах ихэд дуртай билээ. Түүний товшсон газар орны толгой байсан тул Крис ихэд баярлан хурдхан шиг л тухаа олон суухыг зэхлээ.

Тэд яг л муудалцаагүй мэт нэгнээ налан суух бөгөөд Кейког шоколадаа задалтал Крис чимээгүй л мишээсээр сууна. Кейко ч ч шоколадаа задлан бас Крист нэг нүдийг нь хугалж өгөхөө мартсангүй.

"Ахдаа их гомдсон уу?" Крис түүний үсийг зөөлөн илэх бөгөөд ийн хэлэхдээ нэлээдгүй сандарч байсан юм. Харин түүний цээжийг дэрлэн хэвтэх Кейко зүрхний цохилтыг нь сонсоод нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Крис том ч бай жижиг ч бай ямар нэгэн хэрэг тариад Кейкотой ярилцах болгондоо ингэж их сандардаг бөгөөд Кейко зүгээр гэж хэлэх хүртэл зүрх нь ингэж хүчтэй цохилохоо больдоггүй юм.

"Гомдсоон... гэхдээ бага зэрэг л" түүнийг ингэж хэлэх үед Крис санаа алдах бөгөөд "Ямар нэгэн шалтгаан тоочмооргүй байна. Ялангуяа чамайг хамгаалахын тулд, жаргалтай байлгах гэсэн... гэж бүр ч хэлэхийг хүсэхгүй байна. Чамд ямар хэцүү байсныг, ямар их шархалж байгааг харсан болохоор юу гэж хэлэхээ ч мэдэхгүй юм" тэр ингэж хэлчихээд Кейког тэврэх тэврэлтээ чангалаад "Чи ахыгаа мэднэ шүү дээ. Ямар тэнэг гэдгийг... Хэн нэгнийг хамгаалах гэж байгаад улам өөрөөсөө холдуулчихдаг гэдгийг. Гэхдээ би чамайг надаас холдохыг харж чадахгүй байх. Би чиний ах, чиний итгэл найдвар, тулах цэг, хамгаалдаг хүн чинь байна гэж амалж байна. Харин энэ удаа намайг уучлаач"

Let's play. CompletedWhere stories live. Discover now