|19|ᴊᴇᴏɴ ʜᴀᴇᴊɪ ɪꜱ ɢᴏɴᴇ

491 67 50
                                    

-Би одоо чамайг үнсэх болно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Би одоо чамайг үнсэх болно. Чи эсэргүүцэх юм бол би шууд болино.

Кай түүнийг тайвшруулахын тулд бараг л хагас цаг тэвэрч, хоёр тийш найгаж зогссон билээ. Тэгээд түүний нулимсыг хараад дотор нь ямар нэг зүйл мэдрэгдэх үед, түүний инээдийг харахын тулд түүнийг гомдоосон хүмүүсийг ч үгүй хийх хүсэлтэй байгаагаа ухаарсан юм.

-Чи найз хөвгүүнтэй. Бас ах чинь намайг үзэн яддаг. Ийм том шалтгаан байсан ч эсэргүүцэхгүй бол би чамайг үнссэнийхээ дараа зүгээр орхино гэж байхгүй шүү! Чи минийх болно гэсэн үг. Чамд эсэргүүцэх хугацаа гэж гурван секунд өгье.

Кай Кейкод ойртон хоёр гараараа хацарнаас нь зөөлхөн барих бол Кейко нүдээ анин гаранд нь улам наалдах аж.

-Нэг
-Хоёр
-Гурав

Кайн намуухан хоолой аниргүйд шингэх үед Кейко түүнд нэг алхам ойртсоноор тэдний уруул дахин нэг удаа учирсан юм.

Дежа ву. Тэдний анх мэдэрсэн дежа ву 99,9% хар шоколад шиг гашуун, олон жил хадгалсан дарс шиг тансаг, сонсголонтой нооттой холилдсон гүзээлзгэний амттай байсан бол энэ удаа жаргал үзээгүй хэдий ч дулаахан амьсгалтай гашуун амтагдаж байсан юм. Тэдний хоёр дахь үнсэлт нулимсны шорвог амтаар чимэглэгдэж илүү чин сэтгэлийн болж хувирсан байлаа.

Кейко саяхан эр хүнээс болж сэтгэлдээ шарх авсан учир дурлалын халуун үнсэлтэд ухаан балартах шахсан ч түүнтэй хашир үзнэ гэж өөртөө амалсан юм. Тэр дахиад өөрөөр нь тоглох вий, худал хэлэх вий, хуурах вий гэдгээс үнэхээр их айж байсан юм.

Харин Кай дотроо үнэхээр эсрэг зүйл бодож байсан юм. Өмнөх дурлал шигээ хүйтэн төгсгөлтэй биш, гал халуун ч биш. Зүгээр л энгэртээ тэврээд хамтдаа дүүрдэг, нэгнээ хараад л цадчихдаг тийм л хайрыг бүтээнэ гэж өөртөө амлалт өгч байлаа.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Let's play. CompletedWhere stories live. Discover now