|29| W I N T E R

487 56 8
                                    

"Зарим нэг даварчихсан амьтдын зүрхээр тоглох хэрэгтэй. Өөрийгөө их юманд бодож, эцэг эхийнхээ далбаан доор намирдаг Пак Чанёол мэтийн хөгийн амьтдад хэн ч биш гэдгийг нь мэдрүүлэх хүн магадгүй би гэж бодож байна." Хан Сэён дагуул охидууддаа өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан инээд алдаж байхад нь Хэжи түүний яриаг санаандгүй сонсчихсон бөгөөд хамгийн сайн найзаар нь тоглох тухай ярьж буй сурагчдийн зөвлөлийн даргад уур нь хүрсэн хэдий ч яаж ч чадахгүйг нь санан зөнд нь орхисон хэдий ч зуны гурван сар хайраас авсан сэтгэл гутралдаа шаналж байх хооронд Хан Сэён, Пак Чанёол хоёрын харилцаа өөр түвшинд очсон аж.

Сэён хэдий Пак Чанёолоор тоглох гэж, шархлуулах гэж ойртсон ч бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хөвгүүнд аажим аажмаар татагдаж орхисон байлаа.

Хичээлийн нээлт болж Сэён Пак Чанёолтой цаг хугацааг хэрхэн өнгөрөөсөн талаараа найзууддаа ярьж, бодож байснаас өөр хөвгүүн байсан тухай биш өөрт нь хөл алдан араас нь гүйсэн мэт худал яриагаа дуусгав уу үгүй юу Чанёол түүн дээр хүрч ирснээр Сэёны яриа улам ч үнэн мэт санагдуулж байлаа.

Үүнийг дөнгөж санасан Хэжи Чанёолыг ичгэвтэр байдалд оруулахгүй гэсэндээ харилцааг нь баллаж орхисон болж хувирсан юм.

Хэжи учир шалтгаанаа тайлбарлах нь тэнэг үйлдэл гэж үзсэн учир мөрөөр нь хаячихсан хэрэг. Чанёол ч мөн сэтгэл зүрхнээсээ сайн байгаагүй бололтой хэсэг хугацааны дараа гэхэд Сэёныг бодохоо больсон гэдгээ анзаарсан юм. Гэхдээ л Хэжигээс болсон гэх бодол дотор нь үлдчихсэн байлаа.

Өвлийн хүйтэн агаар хүн бүхний арьсыг биржигнүүлнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өвлийн хүйтэн агаар хүн бүхний арьсыг биржигнүүлнэ. Тэрхэн хугацаанд хүрээд л өнгөрсөн салхи асар их өвдөлт мэт мэдрэгдэх нь хачин. Өвдөлтийг хэмжих хэмжүүр юу юм бол?

Жунин өөрт мэдрэгдэж байгаа зүйлээ өвдөлт гэж нэрийдээд байв.  Үүнээс болж үхэх юм шиг эсвэл гижигдүүлээд л хоцрох юм шиг... Тэр өвдөлтөө тийм гэж илэрхийлж чадахгүйд хүрсэн аж. Учир нь өвдөлтийг хэмжих хэмжүүр байхгүй шүү дээ.

Let's play. CompletedWhere stories live. Discover now