Хэсэг 1

5.4K 290 10
                                    

"Хосууд салахад хайртай нь үлдэж хоцордог юм... Баяртай"

Энэ цөхрөлийн дуу хоолой юу? Эсвэл зүгээр л шалтаг уу гэдгийг би сайн мэднэ. Үнэхээр хайртай бол хэзээ ч орхихгүй байсан. Заримдаа хайр гэдэг зүйлийг ойлгоход дэндүү бэрх. Тэр тусмаа холын зайн үерхэл.

"За тэгээд хаягдчихсан сэтгэлээр унаад үхлээ юу?"

Ээж минь хажууд ирж суун хуучин үерхэлээ дурсан шүүгээнд түүний захидалуудыг хийж байгаа намайг харан их л хөгжилтэй байгаа бололтой инээдээ барьж ядна.

"Тиймээ. Анх удаа болохоор" гэтэл тэр үсийг минь сэгсийлгэн инээмсэглээд

"Сонс! Тэр чиний сайхан дурсамж болж үлдсэн нь л их зүйл биздээ?"

Үнэндээ түүнтэй маргах ямар ч үндэслэл байхгүй. Түүний хэлж байгаа зүйл нь 100 хувь үнэн. Хайр хэдий эхлэж төгсдөг ч сайхан дурсамж л бидэнд үлдсэн бол харамсах хэрэг байхгүй биз.

"Жэхи! Шинэ сургуульдаа орчихвол бүх зүйл шинээр эхлэнэ! Хичээдэг юм шүү!"

Мэдээж тэр намайг сэтгэл санаагаар дэмждэг цор ганц хүн. Өөрийн эрхгүй л инээмсэглэл тодрон нүдээрээ түүнлүү инээнэ. Энэ хүн л намайг орхиж явахгүй!

Маргааш шинэ сургуульдаа явах учир шөнөжин л дүрэмт хувцастайгаа ноцолдон сууна. Одоо явах сургууль минь бусад сургуулиас хэтэрхий ондоо гэж ярьцгаадаг ч яг юугаараа ялгардагыг хэн ч хэлж байгаагүй. Баячуудын хүүхдүүд дийлэнх нь байдаг болохоор магадгүй ингэж хэлсэн ч байж болох юм!

Хичээлийн эхний өдөр учир би маш их ач холбогдол өгч байлаа. Энэ миний амьдралдаа хийх маш том алхам болохоор тэр шүүдээ. Төгсөх анги учир энэ жил л хамгийн чухал нь!

"Жэхи! Сэрээрэй! Бид ирчихлээ"
Ээжийн зөөлхөн хоолой намайг ийнхүү сэрээх бөгөөд цонхоороо харвал маш том сүрлэг сургууль намайг угтан авах нь тэр. Сандарсандаа ч тэрүү тийшээ орох хүсэл тийм ч их байсангүй.

"Алив! Үзүүлээд өг"

Ээж надруу инээмсэглэн хуруугаа гозойлгох бөгөөд би ч толгой дохин цүнхээ үүрэн машинаасаа буун хэсэг эргэлзэн зогсож байгаад түүнлүү даллан

"Явчихаад ирье"

Ингэсээр хичээлийн цаг ч ойртож байгаа бололтой дүрэмт хувцас өмссөн хүмүүс сургуулийн хаалга руу нэг л дургүй мэт алхацгаана. Тэдний царайнд ямар нэг зүйл болохгүй байгаа мэт! Эсвэл би хэтэрхий их төсөөлөөд ч байж магадгүй юм...

JOKER II Where stories live. Discover now