Цаг явах тусам л хэцүү санагдан 2 минут өнгөрөх үед л түүнээс гараа татаж аваад
"Хэрэггүй зүйлд битгий ингэж ач холбогдол өгч бай" гэтэл тэр алгаа ташин инээмсэглээд
"Өө тийм гэжүү Бэкхён?"
Новш.. тэр ирчихсэн бололтой түүний дулаахан гар намайг өөрлүүгээ татаад
"Сул талыг минь мэдсэн биздээ? Одоо захирлын суудал таных" гэсээр гарнаас минь атган түүний хажуугаар гарахдаа
"Өө тийм. Мөрөөдөл чинь ингээд биелэх нь дээ" гэсээр мөрөн дээр нь зөөлхөн тогшин хурдан гэгч нь алхаж эхлэв. Явж байхдаа түүнрүү эргэн харвал тэр яагаад ч юм их л баяртай байгаа мэт харагдаж байлаа. Сонин хүмүүс юмаа...
Бэкхён ууртай гэгч нь хурдан алхсаар удалгүй зогсон гарт байх хайрцгыг минь дахин булааж аван газар шидээд
"Аюултай гэдгийг ер нь ойлгож байна уу!"
Ядаргаатай юм... Хэтэрхий олон ааштай чинь уур хүргэмээр юм.
"Тэгээд... чамд хамаагүй биздээ? Тэгээд ч би чиний боол байхаа больчихсон" гэтэл тэр үсээ хойш болгон санаа алдаад
"Жэхи. Би чамд сайн болсон нь миний л асуудал."
Түүний амнаас ийм үг сонссон гэдэгтээ тийм ч их итгэсэнгүй. Сайн? Миний асуудал?
"Сайн гэнээ? Наадхаа арай илүү" гэтэл тэр хацарнаас минь барин нүдрүү минь ширтээд
"Би чамд хайртай Жэхи"
Хамаг биеэр минь тог гүйх шиг л энэ мэдрэмжээс болж өөрийн эрхгүй л нулимс нүдээр бүрхээд ирэв. Эцэст нь... түүнээс үргэлж сонсохыг хүсдэг байсан үгээ сонсож чадах шиг боллоо... Жэхи хэмээн дуудах түүний уянгалаг хоолой...
"Жаргах нар үнэхээр хүслийг минь сонсжээ?" Гэтэл тэр духан дээр минь зөөлхөн үнсэн инээмсэглээд
"Чи намайг өөрчилчихөж"
Түүний гарнаас чанга гэгч нь атган энгэрт нь гүн гэгч нь шигдэн тэврүүлсээр түүний түүхийг сонсох завшаан надад олдов...
Бага байхад нь ээж нь дахин гэрлэсний улмаас хэний ч төсөөлөмгүй баян аав ахтай болчихсон... тэр үеэс хойш үргэлж шилдэг нь гэдгээ батлахын тулд хичээхгүй өдөр байдаггүй байсан тухай... Сул талгүй болохын тулд бүх зүйлийг үгүй хийж өөрийгөө ч ойлгохоо байсан тухай... Бас түүний хатуужлын тухай гээд л. Үнэхээр тийм олон ааш гаргаж байсан ганцхан л шалтгаан нь тэдэнд хэзээ ч сул дорой мэт харагдахгүй гэж боддог байсан нь...
YOU ARE READING
JOKER II
ФанфікиГарт байх нэг хөзөр л миний хувь тавиланг тэр чигт нь эргүүлчихсэн.