Түүний инээмсэглэл нууцлаг хэрнээ цаанаа л жихүүдэс хүргэм байсан нь өдий хүртэл ийм зүйлтэй нүүр тулж үзээгүй надад үнэхээр гэнэтийн зүйл байв. Тэр эрхий хуруугаа гозойлгон уруулаа арчин ёжилсон байртай инээмсэглэн надруу ширтэх бөгөөд харин түүний хажууд зогсох өндөр залуу их л нухацтай надруу харж байснаа санаа алдан
"Чи ч буруу хүнийхээ хараанд орждээ!"
Гэснээ халаасаа ухан загалмай гаргаж ирэн гарт минь атгуулаад
"Бэкхёны хараанд жил болгон хүн өртдөг! Чи ингээд энэ жилийн азтан болждээ!"
Хэмээн инээдээ барьж ядан зогсох үед хонх чангаар дугаран тэд ч намайг тайван орхин тайзруу гарах нь тэр. Надад юу ч таалагдахгүй байна! Амьдралаа шинээр эхлэхийг хүссэндээ шинэ орчинд ирсэн хэдий ч... сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүс дээр ирчихсэн бололтой!
"За боол сугалсан хүүхдүүд хичээл тараад заалд цуглаад бусад нь далд орцгоо!" Хэмээн орилох дуунаар бүгд л тэндээс ямар нэг зүйлд хөөгдөж байгаа мэт хурдан алхан гарах бөгөөд би ч тэдний дунд алхан тэр хөгийн газрыг орхин гарахдаа өөрийн мэдэлгүй эргэн харвал өнөөх залуу чинь надруу харан инээмсэглэж байв... мэдээж түүний инээмсэглэл нь яг л сугалаанд хожсон хүн шиг л... үнэхээр аймар юм!
Би шууд л сэтгэл шулуудан багш нарын өрөөрүү зүглэн дотогш ортол ангийн багш болтой нүдний шил зүүчихсэн их л ганган багш инээсээр нуруун дээр минь цохин
"За шинэ ертөнцөд тавтай морил! Намайг дагаад яв!" Гэсээр үг хэлэхийн завдалгүй урд гаран алхаж байв. Би ч түүний араас хөлөө зөөж ядан алхаж байтал нэг залуу нэг эмэгтэйн юбкыг сөхөн хананд шахах бөгөөд би ч бараг л эвэртэй туулай үзсэн мэт багшийг дуудах гэтэл тэр залуу надруу харснаа инээмсэглэн долоовор хуруугаа уруул дээрээ тавих нь тэр... энэ залуу нөгөө тайзан дээр байсан хүмүүсийн нэг гэдэг нь тодорхой байв... Түүний энгэрт байх Жокерын тэмдэг хангалттай үүнийг баталж өгч байх шиг!
Харсан зүйлээ хараагүй мэт царайлан бид эцэст нь ангид орж ирэх бөгөөд багш намайг танилцуулан суудалд суун ийнхүү анхны хичээл минь эхлэв. Энд байдаг бүх зүйл нь жирийн л нэг сургууль... гэхдээ ганц л зүйл тэднийг онцгой болгож байдаг бололтой!...
Завсарлагаан болох үед тэд амь оров уу гэлтэй инээлдэн орилолдож эхлэх бөгөөд хажууд унтаж байсан охин хүртэл босон надруу харснаа толгой сэгсрээд
YOU ARE READING
JOKER II
FanfictionГарт байх нэг хөзөр л миний хувь тавиланг тэр чигт нь эргүүлчихсэн.