Хэсэг 17

2.9K 222 11
                                    

Утасны чанга дуу яг л чихэнд минь орчихсон мэт чангаар дугарах бөгөөд нүдээ арай гэж л нээн харвал сэрүүлэг байв... хичээлд явах болжээ? Нүдээ нухлан хажуу тийш харвал зөөлхөн гэгч нь амьсгалан хэвтэх Бэкхён цаанаасаа л инээмсэглэл төрүүлнэ. Түүний урт сормуус болон амьсгалах бүрт нь хөдлөх цээж гээд л. Анх удаа л түүний ийм төрхийг харж байгаа болоод ч тэр үү үнэхээр тайван бас сайхан байна.

Өөрийн эрхгүй л гараа дэрлэн түүнээс огтхон ч гүд салгалгүй ширтэж байтал удалгүй түүний утас дугаран Бэкхён ч нүдээ нухалсаар утасаа авалгүй надруу харснаа

"Өглөөний мэнд"

Түүний нойрмог хоолой нь үнэхээр хайр татам юм. Түүнд улам гүн дурлаад байгаагаа яах ёстой юм бол?

"Өглөөний мэнд Жокероо" гэтэл тэр үл ялиг инээмсэглэн нуруунаас минь татан энгэртээ наах бөгөөд би ч түүнийг тэврэн нүдээ аньлаа. Хэзээ хамгийн сүүлд ийм амар амгаланг мэдэрлээ? Хэзээ хамгийн сүүлд хэн нэгэнд ингэж тэврүүлсэнээ ч санахгүй нь.

"Үнэхээр сайхан байна"

Өөрийн эрхгүй л амнаас ийм үг гарах бөгөөд Бэкхён ч надаас үл ялиг холдон толгойг минь илж байснаа

"Өнөөдөр хичээлээ тасалцгаах уу?"

Хэн ийм сайхан орчинг ганц ч хором орхихыг хүснэ гэж? Ялангуяа түүний үргэлж ууртай царайг харж.. түүнтэй үргэлж муухай дурсамжыг өнгөрүүлсэн хэрнээ л сайн болчихсон байхад... Хүн хүнийхээ сайн зан чанарт нь сайн болдог байтал... Би түүний бүх муу занд нь дурлачихсан.

"Мхн"

Инээмсэглэсээр толгой дохих намайг тэр үнэхээр л зөөлхөн харцаар харан инээмсэглэж байлаа. Бүх өдөр ийм байдаг болоосой. Хар дарсан зүүдэнд өнгө нэмж өгөөсэй.

Бид хэсэг орноосоо боссонгүй. Түүний утас байнга дугарах хэдий ч тэр огтхон ч авахыг хүсэхгүй байгаа бололтой.

"Хэн юм?" Гэтэл Бэкхён утасаа гартаа барьж байснаа инээгээд

"Хардаа юу? За яахав" гэснээ гэнэт л утасаа аван миний чихэн дээр наах нь тэр. Сандарсандаа түүний гарыг түлхэх ч нэмэр байсангүй...

"Бэкхён ахаа. Санаад байна... Таныг хүсээд байна"

Чихэн дээр минь нэг эмэгтэйн их л гунигтай хоолой сонсогдох бөгөөд би чимээгүй л түүнрүү ширтэнэ. Хэдий тэр одоо надтай байна гэж дотроосоо орилохыг хүсэж байсан ч... Тэр намайг юу гэж боддог тухай би мэдэхгүй. Боол, эсвэл тоглоомны хүүхэн. Үнэхээр түүний хувьд яг ямар үнэ цэнэтэйгээ мэдэхгүй гэж бодох төдийд хоолой минь бачуурах шиг л болж байлаа.

JOKER II Where stories live. Discover now