Бэкхёны уур нь гарсан бололтой урт амьсгаа аван шалба норсон намайг өрөөндөө оруулж ирэн хувцасыг минь тайлж эхлэв
"Бэкхён!" Гэтэл тэр зальтай инээдээ гарган
"Нойтон хувцасаа надаар мушгиул л даа" гэсээр хүзүүн дээр минь зөөлхөн үнсэх бөгөөд би ч түүнийг үл ялиг өөрөөсөө түлхэн
"Ойлголоо! Би өөрөө" гэсээр хувцасаа тайлан түүнд өгтөл тэр ч базаж байгаа мэт дүр эсгэн цамцыг минь хүзүүгээр ороон өөрлүүгээ татаад
"Гэхдээ тэрнээс өмнө даарсан биеийг чинь дулаацуулж өгье" гэсээр уруул дээр минь зөөлхөн үнсэх бөгөөд түүний уруул үнэхээр дулаахан санагдаж байлаа...
"Бэкхён! Бид сургууль дээр байна шдээ" гэтэл тэр уруул дээр минь хуруугаа тавин
"Тэр надад хамаагүй" гэсээр сандал дээр суун намайг өвөр дээрээ суулган хүзүү эгэм дээр минь үнсэн
"Энэ үнэхээр эвтэйхэн байрлал шүү! Санаж байна уу?" Хэмээн жуумалзах нь тэр. Би ч ичсэндээ тэр үү чих минь халуу дүүгэн юу ч хэлж чадсангүй.
"Чи санахгүй байгаа ч бие чинь санаж байгаа биздээ?" Гэсээр даруулгыг минь тайлах гэж байгаа бололтой хуруугаараа нуруугаар минь гүйлгэн нөгөө гараараа хацрыг минь илж байлаа.
"Бэкхён! Багш.."
Нүдний үзүүрт хэн нэгэн харагдсан болоод ч тэр үү айсандаа огтхон ч хөдөлж чадсангүй. Гэтэл Бэкхён түүнийг ч тоолгой инээсээр уруул дээр минь үнсэн
"Дуртай бол харж л байг" гэсээр үргэлжлүүлэх нь тэр...
Хичээлийн хонх чанга дугарах үед л хичээл дуусч байгааг илтгэж байх шиг. Ширээ нийлүүлэн дээр нь хэвтэх бид хоёрт энэ цаг хугацаа маш хурдан өнгөрсөн мэт л санагдаж байлаа. Харин Бэкхён тухтай гэгч нь гүн гүн амьсгалсаар унтаж байгаа харагдав. Түүний уруул бас түүний урт сормуус. Амьсгалах бүрт нь хөдлөх цээж гээд л...
Түүнийг унтаж байхад нь хараад ханахгүй нь бололтой. Өөрийн эрхгүй л уруул дээр нь үнстэл тэр инээмсэглэн толгойноос минь татан улам гүн үнсэж эхлэв.
"Хүн унтаж байхад далимдуулахгүй шүү" гэсээр Бэкхён нүдээ нээх бөгөөд би ч худлаа инээх аядаад
"Үнэхээр тэссэнгүй"
Яг л мөрөөдөл минь биелэх шиг энэ мөчид ганц ч минут хий дэмий өнгөрөөхийг хүссэнгүй... Угаасаа хэн тэгэхийг хүснэ гэж?
Орой болох үетэй зэрэгцэн бид түүний гэрт иртэл Сэүн Жунин Кёнсүү гээд бүх л Жокерууд болон түүний ах цуглачихсан үдэшлэг хийж байгаа бололтой.
YOU ARE READING
JOKER II
FanfictionГарт байх нэг хөзөр л миний хувь тавиланг тэр чигт нь эргүүлчихсэн.