"Дагаад яваадах! Намайг дага гэж байна!"
Үргэлж дураараа аашлах энэ хүн гэнэт л амьдралд минь орж ирчихээд бүх зүйлийг өөрийн дураар шийдэж, мөн намайг хүртэл өөрийн дураар өөртөө дурлуулсан анхны хайр бас сүүлчийн үерхэл. Түүний амьдралаас явах гэж л энэ тамд ирсэн байтал... дахиад л баригдчихлаа.
"Жэхи! Ганц л удаа! Ганц удаа дагаад..."
Гэтэл Бэкхён бидний хажууд ирж зогсон бугуйндах цагаа харснаа санаа алдан
"Хичээл орох нь байна. Эр хүн юм бол дорвитой юм хийгээч."
Бэкхёны ёжилсон харц мэдээж харсан хүн бүрийн шарыг малтаж дургүйг нь хүргэх нь тодорхой... Түүний энэ хүйтэн харц л бүгдийг захирдаг гэвэл буруудахгүй биз?
Харин Жинхёг хэнд ч дээрлэхүүлэхийг хүсдэггүй учир түүнрүү инээмсэглэн
"Амаа татчихаж болохгүй байна уу? Би энд хайртай хүнтэйгээ ярьж байх юм?"
Тэдний хоорондоо солилцох харц үнэхээр л... бие биенийгээ газарт ортол нь цохихийг хүсэж байгаа мэт л харагдаж байна! Хүүхдүүд юу ч хийлгүй тэднийг ширтэхээс өөр ямар ч үйлдэл хийж чадсангүй.
"Инээдтэй өрөвдөлтэй юм!"
Бэкхён түүнийг мөрлөн хажууд нь унасан байх цүнхийг минь аван гөвөөд
"Хичээлийн цаг болчихож. Хоцорсон хүн бүр үхнэ шүү"
Хүүхдүүд мэдээж түүний үгийг сонсонгуутаа шууд л сургуулийн зүг гүйх нь гүйсээр холдох бөгөөд Жинхёг үл ялиг инээмсэглэн надруу харах нь тэр.
Бэкхён цүнхийг минь мөрөн дээрээ тохон хажууд минь ирж хэсэг зогсож байснаа бэлхүүсээр минь тэврээд
"Боол оо аваад явлаа шүү. Ууртай залуу минь" хэмээн хөнгөхөн инээмсэглэн түүнлүү гараа даллачихаад гарнаас минь атган сургуульруу алхаж байлаа. Энэ удаа л эргэж харахгүй. Дахиж түүнээр өөрийгөө тоглуулахгүй...
Бэкхёны инээмсэглэл эргэж харахтай зэрэгцэн алга болох бөгөөд цухалдсан мэт л уруулаа хазлан хөмсөгөө зангидах нь тэр. Хормын дотор өөрчлөгдөх түүний энэ харц...
Хаалгаар орох үед хонх дугаран нэг ч хүүхдийн хөдөлгөөн үзэгдсэнгүй. Энэ хүртэл Бэкхён гараа улам чангаруулан атгасаар намайг чимээгүйхэн чирсээр...
"Хичээл.." гэтэл тэр үгийг минь таслан
"Чимээгүй бай"Түүний хоолойны өнгөнөөс дүгнэвэл.. уурлачихаж. Түүний өмнөөс сөрөх хүн гарч ирсэн болохоор тэр цухалдаж байгаа байх. Урд өмнө нь Бэкхёны үгийг мушгих байтугай түүнд тушааж байсан хүн нэгийг ч харж байгаагүй. Жинхёг түүний шарыг хангалттай малтсан нь тодорхой биз.