Хэсэг 8

2.4K 223 18
                                    

Мэдээж ингэж явсаар орой болчихсон учир нууцаар чимээгүйхэн өрөөндөө орж ирэн тольны өмнө суун түүний өгсөн наалтуудыг наах эсэхдээ эргэлзэн нэг л мэдэхэд шүүгээндээ хийн хааж байв. Наахыг хүсээгүйдээ хийсэн үү? Эсвэл хэн нэгэн надад санаа бага ч гэсэн тавьж өгсөн зүйл болохоор уу гэдгийг мэдэхгүй ч хадгалах нь зөв гэдгийг л ойлгож байлаа.

Өнөөдөр тоглоом дуусахад 7 хоног үлдсэн өдөр. Тийм болоод ч тэр үү сургуульд явахаас дургүй минь тийм ч их хүрсэнгүй. Бүх зүйлийг энгийнээр хүлээж авбал эцэст нь надад амар биз.

Ээжийг явсан эсэхийг нь шалган өрөөнөөсөө толгойгоо цухуйлгасаар арай ядан гарвал аз болж ээж ч ажилдаа явсан бололтой. Хичээлийн цагаас хоцрох гээд байсан болохоор шууд л такси барин сургуулийн гадна ирвэл хүүхдүүд нэг зүйлд шавааралдан зогсож байгаа харагдав.

Таксинаасаа буун шууд л тэдний зүгрүү явсаар очвол самбарт нэг охины зургыг наасан байх бөгөөд "ӨНӨӨДРИЙН АЗГҮЙ ГАХАЙ" гэсэн гарчигтай байв. Хүүхдүүд инээлдэн хоорондоо шивнэлдэхийг бодвол энэ охин боол сугалсан нь тодорхой.

-"Сүүлийн 7 хоног тэдэнд там байх нь дээ!"

-"Азгүй амьтад гэж азгүй амьтдыг л хэлдэг бололтой!"

-"Жокерүүдийн ачаар зугаацаад авья л даа!"

Ингэсээр тэдний хоорондох яриа маш тодоор сонсогдон тайвшрал минь ор мөргүй л болох шиг боллоо. Тайвшрах үе биш илүү сандрах ёстой байсан үе байхнээ?

Сургууль дотор ортол коридорт хэсэг охидууд чангаар инээлдэн хэн нэгний толгойнд хогийн сав угалчихсан түүнрүү дуртай зүйлээ шидэн дээрээс нь асгаж байв. Хамгийн хачирхалтай нь хажуугаар нь өнгөрөх хэн ч түүнд анхаарал тавьсангүй. Сайн харвал түүний нуруунд гахайн зурагтай томоос том наалт наасан байхыг бодвол тэр яалтчгүй өнөөх зурагны эзэн болж таарлаа.

Хэдий очиж туслах хүсэл минь их байсан ч өчигдөрхөн авсан шархнаасаа болж улам өвдөхийг хүссэнгүй. Тэд түүний толгойнд байх савыг аван түүнд дэвтэр шидэж өгөн

"Даалгавар хийж ирээрэй. Үгүй бол ална шүү!"

Түүний дараа дуртай хүн бүр л түүнд дэвтрээ өгөн тэр ч тэдэнд бөхийсөөр хонх дугарах үед бүгд ангируугаа орохоор алхана. Би ч хөлөө зөөж ядсаар түүний урд очин

"Зүгээрдээ. Би туслая!"

Би түүнд гараа сунгасан ч тэр охин тусламж хүсэхгүй байгаа бололтой ууртай гэгч нь зөрөн хажуугаар минь алхана. Аа саналаа. Энэ охин Бэкхёноос улаан уяа авдаг тэр охин байж. Яг юунаас болж тэр ингэж шийтгүүлж байгааг мэдэхгүй ч.. Бэкхён гэдэг нь гарцаагүй бололтой.

JOKER II Where stories live. Discover now