"Жэхи.. Баярлалаа"
"Чиний баярлалааг сонсох гэж би ийм зүйл хийгээгүй" гэсээр тэндээс босон цүнхээ үүртэл түүний санаа алдан уучлалт гуйх сонсогдох нь тэр. Үргэлж өөрийнхөөрөө аашилдаг занд чинь... үнэхээр дургүй юмсан.
"Жэхи.. Тэр залуугаас чинь би заавал чиний өш.."
Би үл ялиг инээмсэглэн түүнлүү хараад "Миний асуудалд оролцох хэрэггүй. Амьд байгаа чинь азны хэрэг. Дахиж түүнтэй орооцолдоод хэрэггүй биз" гэсээр түүнээс түрүүлэн тэр газрыг орхин гарлаа. Гэнэт хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй... гарч ирэхдээ байгаа байдлыг минь улам дордуулчихна гэж хэн мэдэхэв дээ?
Сургуулиас гартал бага зэрэг гэгээ тасарч байсан ч харанхуй арай болоогүй байгаа нь азны хэрэг.
"Жэхи" дахиад л түүний хоолой яг ард минь гарах бөгөөд би ч нүдээ анин дээш ширтлээ. Харин Жинхёг надад огт хүрсэнгүй. Гайхан нүдээ нээвэл тэр урд минь сөхрөн хөлөнд минь наалт нааж өгч байв.. хөөх санаанд орсонгүй шүү...
"Намайг үзэн ядаж байгааг чинь ойлгож байна.. гэхдээ! Миний өмнө хэнд ч битгий дээрлхүүлээч"
Яагаад ч юм түүний энэ хэлсэн үг надад хүрэх шиг л болон бушуухан түүнээс хөлөө холдуулан
"Б..битгий надад санаа тавьдаг юм шиг жүжиглээд бай..."
Жинхёг санаа алдан урд минь зогсон чимээгүйхэн мөрийг минь дэрлэн
"Би үнэхээр харамсаж байна. Харамсаад цаг хугацааг ухраачихмаар байна. Жэхи"
Яг энэ үед Бэкхён гартаа тор дүүрэн шархны наалт барьчихсан наашаа алхаж байснаа биднийг харсан бололтой тэндээ зогсон дахиад л тамхиа гаргаж ирэн асааж байлаа.
"Жинхёг. Би хэдэн жил амьд баймаар байна. Тэгэхийн тулд надаас хол байгаад өг" гэсээр түүнийг үл ялиг түлхэн хурдхан гэгч нь Бэкхёны зүг алхвал тэр надаас огтхон ч нүдээ салгалгүй харж байв. Түүний урд зогсох эсэхдээ эргэлзэж байтал Бэкхён тамхиа шидэн дээр нь гишгээд
"Үнэхээр хөгжилтэй байна" гэсээр урд минь хүрж ирэн доош өвдөглөн суугаад хөлд минь наасан бүх наалтыг хуулан шидэхдээ Жинхёгрүү үл ялиг инээмсэглэх шиг болов.
Тэр үргэлжлүүлэн өөрийн авчирсан наалтаа зөөлхөн гэгч нь хөлөнд минь нааж өгөх энэ үед дахиад л хацар минь халуу дүүгэн зүрх амнаас гарах нь уу гэлтэй цохилж байгаа нь маш тод мэдрэгдэж байна.... Би үнэхээр л галзуурсан бололтой.
YOU ARE READING
JOKER II
FanfictionГарт байх нэг хөзөр л миний хувь тавиланг тэр чигт нь эргүүлчихсэн.