Азгүй ч гэх үү? Эсвэл хэн нэгнээс салаад мартах өвчинөөс аврагдаад азтай ч гэхүү? Энэ сургуульд явж эхэлснээс хойш амьдрал минь бага багаар өөрчлөгдөж хэвийн нэрээс амар тайван бус нэрлүү живэн орж байгааг мэдэрч байна. Хэн нэгний хувь заяаг нэг л хөзрөөр өөрчлөнө гэж танихгүй хүмүүст хэлвэл элэг доог болох биз. Энэ зөвхөн баячуудын дүрэм тэдний зохиосон ертөнц. Зугаа цэнгэл таашаалын төлөө хэн ч юу ч хийхэд бэлэн байдаг бололтой. Хар дарсан зүүдээ сарниулахын тулд хэсэгхэн мансууруулах бодис хэрэглэх шиг л...
Сэүн санасныг бодвол тийм ч муу хүн биш бололтой. Хэдий Бэкхёнд энэ үйлдлийнхээ төлөө буруутгагдахаа тэр мэдэж байсан ч намайг шалбаагнаас татаж гаргаж байна..
"Би зүгээрээ."
Хөлөндээрээ арай ядан тогтон урд минь зогсох надтай л ижил зүйлийг туулж байгаа хүмүүсрүү инээмсэглэх аядан алхсаар тэр юу ч үгүй хоосон газрыг орхин гарлаа. Хэдий өвдөлт их байсан ч иймхэн зүйлээс болж сөхрөхийг хүссэнгүй. Дахиад хэдхэн л өдөр тэсчихвэл бүх зүйл зүгээр болно гэдгийг мэдэж байгаа учраас.
Харанхуй арай болоогүй бололтой нар жаргах улаан туяа тэнгэрийг бүрхсэн байх бөгөөд сургуулийн хашаа налан тамхиа удаанаар сорох тэр хүн.. өөрийн мэдрэмжээрээ шууд л буланд очин нууцаар түүнийг ажиглавал тэр ямар нэг зүйлд санаа зовсон мэт хөлөө савчуулан зогсож байснаа тамхиа газар хаян гишгэн санаа алдаж байлаа... түүнд ямар ч сул тал байхгүй. Энийг ямар ч хүн хараад хэлчихэж чадна. Магадгүй сул тал байхгүй түүний сул тал нь энэ байх. Хэтэрхий төгс зүйл утгагүй шиг...
Тэр утасаа гаргаж ирэн дахиад л хэн нэгэнтэй маргалдаж байгаа бололтой дуу нь аажим аажмаар чангаран уураа тэвчиж байгаа бололтой. Хамгийн хачирхалтай нь сургуулиас гадна түүнийг харж байгаа анхны удаа энэ бололтой. Сургууль дээр тэр яг л хэнд ч дийлдэхгүй хаан шиг байдаг ч.. гадуур амьдрал нь ямар бол? Үүндээ ч мөн адил хаан шиг аашилдаг болов уу?
Сэүн- Хён!
Тэр түүнийг чиглэн гүйсээр урд нь очин зогсоод
Сэүн- Битгий ууртай үедээ тоглоомд оролцож бай.
Бэкхён түүний хэлснийг сонсоогүй мэт царайлан инээмсэглэх аядаад
Бэкхён- Өнөөдөр хамт үдэшлэгт явцгаая.
Сэүн түүний гарт байх утсыг булааж аван дахин нөгөө үгээ давтаж хэлэх ба одоо л нэг юм тэр Сэүнлүү харан хөмсөгөө бага зэрэг зангидаад
YOU ARE READING
JOKER II
Fiksi PenggemarГарт байх нэг хөзөр л миний хувь тавиланг тэр чигт нь эргүүлчихсэн.