Бэкхён юу ч хэлсэнгүй. Тэр залуу ч түүнийг чимээгүйхэн ажиглах бөгөөд Бэкхён санаа алдан
"Наад оролдлого чинь надад нөлөөлнө гэж бодоо юу? Алга болж үз"
Тэр дахиад л намайг орхиод явчихлаа. Угаасаа ийм зүйл болно гэдгийг би ч сайн мэдэж байсан юм. Хамгийн инээдтэй нь зүгээр л 2 хүний хооронд би гэмтэн мэт л хандуулж байна. Дургүй хүрмээр юм.
Тэр залуу санаа алдан "Үнэхээр хамаагүй байжээ?" Гэсээр машиндаа суугаад явахыг бодвол би түүнд хэрэггүй болчихсон бололтой. Инээдтэй л юм. Тэдний амьдрал ч адармаатай юмаа.
Толгой эргэж байсныг ч хэлэх үү баримжаагаа олж явах гэж бараг л хоёр урагш алхахдаа гурав буцаад байгаа мэт санагдан нэг хэсэг л шон түшин зогслоо. Хажуугаар зөрсөн нэг охин намайг харснаа
"Заваан биеэ үнэлэгч" гэх нь надад яг л чихэн дээр минь ирээд хашгирч байгаа юм шиг л чанга сонсогдож байлаа. Согтуу үед мэдрэмж ч бүр тулчихсан байдаг байхнээ?
"Хөөе! Сая юу гэсэн бэ?"
Тэр охин алхаж байснаа надруу харан юу ч болоогүй мэт "Яасан үнэн биш юмуу?"
Хангалттай дээрлхүүлж байхад энэ ч бас юу ч вэ дээ? Гараа атгасаар түүний өмнө очин үл ялиг инээмсэглээд
"Тийм байсан ч миний үйлчлүүлэгч чиний аав гэдгийг мэдэх үү?"
Тэр хөмсөгөө зангидан "Юу? Галзуу юмуу?"
Тиймээ. Бараг л галзуурч байх шиг байна... галзуу би түүний энгэрээс татан өөрлүүгээ ойртуулаад
"Надшиг болмооргүй байвал хэзээ ч битгий шөнө дунд ийм хувцастай явж бай. Идүүлнэ шүү" гэтэл тэр намайг хойш түлхэн
"Муу новш чинь"
Тэр намайг цохих гэж байгаа бололтой гараа далайх бөгөөд би ч мөчөөгөө өгөлгүй инээмсэглэн нүдээ аньтал "Уучлаарай. Энэ хүнд ганцхан би л гар хүрдэг юм"
Ахх. Энэ үйл явдлыг хаана харлаа? Аа тийм. Драма дээр! Гол дүрийн залуучууд үргэлж зөв цагтаа гарч ирдэг. Гэхдээ тэр миний хувьд эсрэг талын дүр..
Тэр охин муухай царайлсаар явах бөгөөд би ч түүнийг үл тоохоор шийдэн үргэлжлүүлэн чимээгүйхэн алхаж эхэллээ. Тэр ч надад тээр бололгүй ард минь намайг ажиглан явсаар. Бас юу хүсээд байдаг юм бэ..
Алхаагаа удаашруулсаар гэнэтхэн эргэн хартал тэр яг л ард минь тулаад ирчихсэн байх бөгөөд тэр ч инээмсэглэн бэлхүүсээр минь тэврээд
YOU ARE READING
JOKER II
FanfictionГарт байх нэг хөзөр л миний хувь тавиланг тэр чигт нь эргүүлчихсэн.