Түүний сүүлд хэлсэн үгийг ойлгож ядаж байтал тэр надаас гараа аван чанга гэгч нь инээснээ
"Яасан та нарт хөгжилтэй байв уу?"
Тэд юу гэж хэлэхээ мэдэлгүй чимээгүй зогсоцгоох бөгөөд Бэкхён зангиагаа суллан ширээнээс дахин хундагтай дарс аван
"Хөгжилтэй байв уу гээд байна!" Гэсээр чанга орилтол тэд бүгд л толгой дохицгооно.
Бэкхёны чанга гэгч нь инээтэл хүүхдүүд ч бас түүнийг даган худлаа үнэн инээж байлаа. Гэтэл Бэкхёны саяхан инээж байсан харц нь хормын дотор өөрчлөгдөн
"Надад хөгжилтэй биш байлаа"
Хүүхдүүд инээхээ гэнэт болин чимээгүй болтол Бэкхён тэдний ардуур тойрон алхаад
"Намайг тэнэг гэж бодоо юу? Үнэхээр дутуу үнэлжээ?"
Тэр ууртай гэгч нь сандал хүчтэй өшиглөн хугарсан модыг аван гартаа чанга гэгч нь атгасаар дахин тэдний урд очин ширээ налан зогсоод халаасаа ухан тамхиа зуун асаан сорох бөгөөд санаа алдан
"Жинхэнэ хулгайч гарч ирэхгүй бол бүгдийг чинь ална шүү"
Тэд хэсэг чимээгүй зогссоор. Харин Бэкхён тэдэнлүү нүд цавчилгүй ширтэж байгаад тамхиа удаан гэгч нь сорсоор өнөөх охины урд очин зогсон утаагаа түүнлүү үлээн
"Хогноос долоон дор амьтан хэн гэдгийг мэдэх үү?" Гэв.
Тэр охин сандарч байгаа нь илт хөл гар гээд бүх зүйл нь чичрэх хэдий ч тэр эцэсээ хүртэл гүрийхээр шийдсэн бололтой... үгүй хэмээн толгой сэгсрэнэ.
"Урам хугармаар юмаа!"
Бэкхён Сэүнлүү харснаа санаа алдан
"Чиний боолыг би хариуцчихая зөвхөн өнөөдөр"
Сэүн юу ч бодолгүй шууд л толгой дохих үед Бэкхён хамгийн эхнээс нь эхлээд хүүхдүүдийг цохиж эхлэх бөгөөд тэд өвдөлтөндөө доош сөхрөн сууцгаана.
Тэр охин гэнэт л "Өөрийнхөө боолыг цохихгүй хэрэг үү?" Гэх бөгөөд бүгд л чимээгүй болон Бэкхёнлуу ширтэнэ. Харин Бэкхён чанга инээн үсээ хойш болгоод
"Мэдээж. Сануулсанд баярлалаа" гэсээр урд минь ирж зогссоноо
"Миний боол болохоор илүү зовох хэрэгтэй биз" гэсээр гарнаас минь хүчтэй татан тэдний хажууд очин зогсоолгох бөгөөд гэнэт л нөгөө модоороо нурууруу хүчтэй цохих нь тэр.. ахх нуруу л болохгүй юмсан...
YOU ARE READING
JOKER II
Hayran KurguГарт байх нэг хөзөр л миний хувь тавиланг тэр чигт нь эргүүлчихсэн.