Утга учиргүй хөөрөл Согжиныг эзэмдсээр удав. Улаан цус үзэхээс нааш үл тайтгарах мэт түүний сэтгэл булиглан догдолж үхэл хүснэ.
Үүдний модон шорноос нийт гурван цогцсыг буулгаж байхыг Согжин хараад харамсах шиг болов. Тэдгээр хүмүүсийг санан дурссандаа бус цусан хүслийг нь дарж байсан нүдэн зугаа үгүй болсноос харууссан ажээ.
Тэрээр ятганыхаа ард хуруу дарам шороонд хучигдсан хуучин нумаа олж харав. Түүний эдүгээн гоо үзэсгэлэн бүрдээгүй байхад тэр ан хийдэг байж билээ.
Түүнээс амь гуйх өрөвдөлтэй нүднүүдийг ухан гаргах тэрхүү мэдрэмжийг дахин санав.
- Чөтгөр ав!
Согжин ийн хараагаад нумаа шүүрч авав. Сумаар дүүргэсэн үүргэвчээ цээжиндээ бэхлээд жүчээнээс морио авах ч гэсэнгүй гарч одлоо. Гэвч тэр жинхэнэ чөтгөр түүнийг авах гэж буйг мэдсэн болов уу?
Хөлд нь хий орж, самуурсан тэрээр түүний харштай залгаа орших Теспиа руу зүглэв.
Булгийн шанднаас олон амьтад ундаалдаг биш үү? Шандыг олчихвол ан өөрөө гарт ороод ирлээ л гэсэн үг.
Цэцэгч эм бурхдын бурхны захиаг аваад хормойгоо шуун алгандаа атгаад Согжины харш руу гүйв. Тэнд үргэлж цугласан байдаг хэсэг бүсгүйчүүл, эрсийг харсан эх дагина санаа алдлаа. Цугласан олны нүдний доогуур зураас татаж гавлынх нь хэлбэрийг арьсны гаднаас нэрлэх боломжтой болтол турж эцжээ.
Тэрээр гол зорилгоо санан дамжлан буулгах цогцсыг бус урд нь буй тансаг харшийн зүг хараагаа хөвчлөв.
Түүний хүү, Ким Согжин ой руу орж харагдлаа. Үхлээ эрсэн түүнийг хараад хэчнээн даллаж хашхирсан ч Согжин түүнийг сонсоход хэтэрхий мансуурсан байв.
Согжин хөлөө нэг хоёроор нь зөөсөөр дунд нь хачин уран тансаг үсрэлтүүдийг хийж байв.
Согжин гүйсээр гүйсээр...