11. Амьд үхдэл

156 30 19
                                    

- Чи хэн бэ?

Голын цаадах нэгэн ямар нэг юм хэлэх шиг болсон ч түүний чичирч салгалсан хоолойноос өөр юу ч үл дуулдана.

Нүдээ ч салгаж үл чадан Согжин горхи руу дөхөв. Зүрх нь тэнхээ мэдэн цохилж, бүх биеийнх нь булчин зангираад дусал ч цус урсахгүй байгаа юм шиг хүйт дааж байлаа.

Нар үл таних дурлалт залуугийнх нь араас эгц тусаж сайхан дүрийг нь улам тодруулах агаад нүүрийг нь сүүдэрлэж түүний харцанд буй гунигийг ил болгов.

Түүний уруул өмөлзөн сандарч голын цаадах эр лүү гараа сунгахдаа хэд хэд зогсоод амжлаа. Тэрхүү эр ч Согжиний өөдөөс гараа сунгаж тэд огтлолцох мөчид дулаан, зөөлөн арьсны оронд хүйтэн, нойтон ус мэдрээд Согжин цочин давхийв.

Голын цаадах эрийн дүр зэгэлтэн бүдгэрэхэд харин ухаан орж, айн сандарлаа. Сарниж алга болох гоог хараад тэрээр амь тавих мэт жигтэй авиагаар цээжнийхээ гүнээс орилж харин тэртээ алсад хэдэн хэрээ дэрхийн нисэх нь дуулдав.

- Гуйя гуйя. Үгүй ээ, буцаад ир. Буцаад ирээч дээ? Гуйя...

Удалгүй түүний нүднээ хайрт залуу нь ил болоход одоо л тайвширч дотроо оргилох хүсэл тачаалыг дааж ядан хөөрхий зүрх нь чичирнэ.

Лэйриопын ус хэтэрхий тунгалаг. Мал амьтан энэ гол руу зүглэхийг ч үл хүсэн үргэн зугтаадаг ба ойн бяцхан чөлөөнд оршдог тул унаж шарласан навчис Лэйроипыг үл бузарлана.

Тунгалаг усан эхтэй ойр хавийн модод ч ер бусын нүд сохлом хурц ногоон ажээ.

Лэйриопын ус хэтэрхий тунгалаг. Тэртээ хол сонстох хэн нэгэн эрийн хоолой наашлан наашилсаар тэр бүрт нь бяцхан цөөрмийн ус долгиолон тусгал бүрсийнэ.

Согжин голын цаадах үзэсгэлэнгээс харцаа өчүүхэн ч салгаж чадсангүй. Тэртээ уулийн хүүглэх, хэрээний ёрын гуаглалт, түүний нэрийг хашхирах залуу эрийн гүн хоолой... тэр ер нь юу ч сонсохгүй сууна.

Анивчих төдийхөнд бүрсийж бүдэгрээд алга болчих юм шиг санагдсанд нүдээ ширгэтэл дурлалт залуу руугаа харж хэвтэв. Удаан хөдлөөгүйдээ цус нь боогдож бадайрсан хөлнүүд өөрийнх бус хүнийх мэт мэдрэгдэж байлаа. Хүйтэн усанд хэт удаснаас мэдээгээ алдсан баруун гар эсхүүл цээжин биеийг ганцаар тулж байгаа зүүн гарын аль нэгийнх нь арьс таталдан өвдөнө.

Тохой удаан нугарсанд чилж ядран хугарч буй эрдэнэ шишийг санагдуулам дууг салхины сэвшээ бүрт гаргаж байлаа. Халуун наранд удаснаас Согжиний дагз халуу дүүгэж дүйнгэтэн өвдөнө.

Гэвч тэр хамгийн үзэсгэлэнтэй зүйлийг харсан байхад, амьдрах утга учраа олсон байхад... махан биений өвчин хэнд хамаатай юм бэ?

Хаана ч юм бэ дээ гутал нь гээгдэж нүцгэрсэн хөл нь цусгүйдэн хачин хөх, холгүй сүндэрлэх моддын хар хүрэн үндэснээс нэг их ялгарах юмгүй болсон байв.

Согжин дурлажээ... Хараал биелэв. Охин тэнгэр баярлаж байгаа нь гарцаагүй.






𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now