12. Ээж

143 31 16
                                    

Горхины эх дагина нүцгэн хөлөөрөө ойн хөвд дээгүүр тэнхээ мэдэн гүйнэ. Түүний цээж хорсон өвдөж нүд нь харанхуйлах ч эх үрийн холбоо гэдэг тийм ч амар эд биш аж.

Сэтгэлийнх нь үзүүрээс дахин хагацах гэж буй үр нь чангаагаад тэр дагина гэдгээ ч мартан хүний нүдэнд илхэн гүйж байлаа. Түүнд өөрийгөө нуух завдал үл олдоно.

Тэр хаашаа явахаа онц сайн мэднэ. Лэйриоп гол. Хүүгийнх шарил сүндэрлэх голын нэрийг тэр яахан мартах билээ?

Эх тэнгэрийн нүднээс нулимс бөмбөрч гишгэсэн мөрөөр нь шалбааг тогтжээ.

Түүний чих сэртэсхийж сонссондоо үл итгэнэ. Эх дагина хоолой сонсжээ. Хайрын үгс шивнэх уянгалаг хоолой...

Түүний итгэл, зүтгэл талаар болжээ. Хүү нь үхэлтэйгээ нүүрэлдчихэж. Тэр тусгалаа харчихсан байна шүү дээ!

Хамаг бие нь хачин хөшсөн, газрын өт хорхой мэт наалдаж шил шиг тунгалаг бяцхан цөөрмийн усанд нүүрээрээ тулсан Согжин...

Гажиг инээмсэглэл түүний нүүрэнд тодорч нүд нь удаан анивчаагүйгээс хуурайшин хэзээ мөдгүй бүлтрэхэд бэлэн мэт...

Нүднээс нь дуслах нулимс бүрт цөөрмийн ус давалгаалан хөвөө нь чичирхийлэхэд хавь ойрыг сэртхийлгэм муухайгаар чарлах тэрээр хүн бүү хэл бурхан айхаар ажээ.

Эх дагина газар сөхрөв. Түүний шороо шавранд хутгалдсан даашинзны цаанаас үл ялигхан цухуйх хөлнөөс нь цус дусалж байлаа.

Үхэж буй хүүгээ харсан эх даашинзныхаа урд хормойг үрчийж хорчийтол нь тас атгав. Түүний гар цайж даавуун өөдөс урагдах шахна.

Эх дагина дахин тэвчсэнгүй эхэр татуулан уйлав. Нүднээс нь унаад газарт буусан нулимс горхи үүсгэсээр тосгон руу урсаж тэндхийн хүмүүс ундлах бас нэг ундаргатай боллоо.

Цэцэгчин эм дөрвөн мөчин дээрээ тулан байж өөрийн мах цусны тасархайд хүрэв.

- Согжин аа...

- Хүү минь, гуйя битгий хар л даа.

Согжин дүлийрсэн бололтой түүний амнаас гарах өүхнийг үл тооно.

- Согжинаа ээж нь гуйя. Дахиж хаяж явахгүй ээ тийм болохоор ээж нь гуйя нүдээ л аньчих.

Дотор нь үймэрсэн эмэгтэй залуу эрийн мөрнөөс атган зөөлөн сэгсэрч байлаа.

- Согжин аа.

Түүний хоолой сулран суларсаар зөөлөн шивнээн болжээ.

Бүсгүй хормойгоо урж хэсэг даавуу гаргав. Өөдсийг бороон дусал шиг нулимс нь норгож хир буртагийг нь угааж байв.

Эх дагина бөхийн залуу эрийн нүдийг өнөөх өөдсөөрөө боогоод ард нь зангидлаа.

- Үгүй ээ ! Чи хаачихав? Хайрт минь гараад ирээч?

Зүрхнийхээ гүнээс уй гашууд автан орилох Согжин ийш тийш харж эцэст нь нүдийг нь боосныг ойлгов бололтой өөдсийг тасчин хаялаа.

Тэрээр хэт удаан нэг байрлалд сууснаас хамаг мөч нь цусгүйдэж хөшсөн байв. Мэдээгүй биеэ чирсээр залуу эр дахин өөрийн хайртыг харахаар өнгийнө.

Цэцэгчин энэ бүгдийг зүрх нь шимшрэн үзсээр байв. Түүний дотор эргэж хоёр харайгаад залуу эрийн нүдийг хуруугаараа таглалаа.

Согжин уурсан эхийгээ хүн биш хүчээр түлхсэнд бүсгүй тэнцвэр алдан годройтож унав.

Ухаан алдсан эхийгээ ч үл тоон тусгалаа ширтэх Согжин тамд очиход нэг алхам ойртлоо...

A/n: for jenn

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now