15. Харшийн хаалга

145 30 14
                                    

Гар дээр нь дахин хүчгүйдэн унасан эмэгтэйг Намжүн яахаа үл мэдэн толгойгоо базалж зогслоо. Түүний мөнгөлөг үс хэт чанга базсанаас арзайн хуйх нь чимчигнэн өвдөнө.

Эх дагины хөл үзэгдэхгүй болж хавирга хэсгээр бүдгэрэн орчинд шингэж байв.

Яах ёстой вэ? Юу хийх вэ?

Толгойд нь гэнэт л харван орж ирсэн санааг хэрэгжүүлэхээр залуу хархүү ухасхийн босч цамцаа тайлан оёдлуудыг нь болгоомжтой задлав. Түүний хөлөрсөн цээж наранд гялалзан бурхдаас дутуугүй өв тэгш биетэй үзэсгэлэнтэй харагдуулна.

Сэмэрч цоорсон даавуугаа барьсаар тэрээр тосгоны зүг урсдаг горхины эрэгт ирлээ. Залуу эр өөрийн цамцны тасархайг усанд тавьж дээр нь эх дагиныг хэвтүүлэв.

Хот руу очих замд дагина шингэж уусах нь тодорхой болсон тул тэрээр очиж цаг гарздахыг үл хүснэ. Түүнд бас биелүүлэх даалгавар ч бий.

Таны хүслийг гүйцэлдүүлэхээ амлая.

- Согжин.

Бодсон хэлсэн нь зөрдөгт одоо ч дасаагүй Намжүн нэг хараачихаад цээжтэй толгойг урсгаж орхилоо. Түүний толгой горхины адаг зүг чиглэсэн тул Намжүн агшиж сунах өрцийг нь харж болохуйц байв. Дагина амьдралын төлөө тэмцэж байлаа. Тэр мөнх амьдралыг үгүйсгэж болдог талаар элч Хермесээс хэзээ ч юм бэ дээ сонсож билээ. Мөнх насных нь оронд ганцхан хүслийг нь биелүүлдэг гэсэн...

Гарцаагүй дагина хүслээ шивнэж ганц амьдралтай болсон ч Согжин хөөрхийг алчихаж...

Залуу эр эргэж уул өөд мацав. Тэр аймшигтай орилооны утга юу байсан юм бол? Салхи сөрөн гүйснээс хөлстэй цээжээр нь хатгуулан өвдөж амьсгал давчдах ч түүнд өөрийгөө бодох завшаан олдсонгүй.

Түүнд аюул тулгарсан байж магадгүй.

Энэ бодол тархи толгойг нь эзэмдсэнд залуу эр хурдаа улам нэмж салхины аясаар хийсдэг намрын улбар навч шиг хөнгөн бас хурднаар довтолгож байлаа.

- Согжин...

Ядаж л хайртынхаа нэрийг дуудаж чаддаг болсондоо тэр талархав.

Тосгонд

С

огжиний харшийн өмнө сөгдөөд гурав дахь хоногоо өнгөрүүлж буй хүмүүс галзуурах шахна. Тэдний бурхан, тэдний үзэсгэлэн гоог хэн ч хараагүй, ор сураггүй гурав хонож байлаа.

Зарим нь хаан Зевст залбиран мөргөж үлдсэн нь өндөр шоронд зоогдож үхсэн хэдээ адислаж байв. Хүмүүсийн тэвчээр алдагдаж эхнээсээ Согжиний харшид нэвтрэх гээд үл чадан үхсэн нь энэ билээ.

- Ааваа явъя л даа.

Дунд эргэм насны эрийг хоёр талаас нь охин хүү хоёр хувцаснаас нь чангаах ажээ. Үе тэнгийн тэдний хувцас нь энд тэндээ сэмэрч нөхөөс, оёосоор алаглана.

- Ааваа би өлсөөд бас даараад байна.

Эр өнөөх хоёрыг үл тоон Согжины сүүлд харагдсан цонхыг анхааралтай ажна. Хальт ч болов цухуйх байх гэсэн найдлагаар тэрээр нүдээ ширгэтэл ширтэх ажээ.

- Ээж өчигдөр шөнө бид хоёрыг үнсээд алга болчихсон...

Охин чичирсэн хоолойгоор ийн хэлээд шороо шавартай хөл рүүгээ удтал ширтэв.

Хөтлөлцсөн хоёр хүүхдээ үл тоон өнөөх эр дотор нь булиглах хүсэлдээ эзэмдүүллээ.

Дараагийн мөчид Согжиний харшийн шоронд дахин нэг эр зоогдож үхэв. Хурц жад түүний хэвлийг нэвт сүлбэн нуруугаар нь гарчээ. Өнөөх зэвэрсэн жадыг цувсан хүрэн гэдэс хоёр сайн ороосон байх ба түүнээс нь цус олгойдно.

Өөрсдийг нь түлхээд зоогдож үхсэн эцгийгээ хараад гүн цочролд орсон охин уйлахаа ч үл мэдэн модон нүдээр харшийн хаалганы зүг ширтэнэ.

Хүү харин тэр хавийг чичиргэтэл аймшигтай уйлж, мэгших бөгөөд хором өнгөрөх тусам түүний хоолой цаашлан цагийн дараа гарахаа болив...

A/n: Маргааш сургуулийн шалгалттай шүү амжилт хүсээрэй!!

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now