17. Бид

129 29 13
                                    

Намжүн уйлж ханасан бололтой нулимсаа арчин хүүр шиг хөдөлгөөнгүй суух эрийн толгойг усаар шавшин норгож халтартан цоохортсон нүүрийг нь зөөлөн арчив.

Төрхийн гоо үзэсгэлэн нь өчүүхэн гундсан ч түүний сэтгэл зүрхийг догдлуулсан хэвээр.

- Согжин...

Нэрнээс нь өөрийг хэлж үл чадах тул дэмий л мянга мянган хайрын үгсээ залгилан нулимсаа цийлэгнүүлж түүний хажуунаас удтал ширтэн суулаа.

Ууж идээгүй хэт удсанаас болж хүрэх төдийд хугарч унах мэт хэврэгшсэн сээр нурууг нь зөөлөн тэвэрч хар хонгор үсийг нь гараараа илбэн энхрийлж суусан түүний дотор янз бүрийн л бодол эргэлдэж байлаа.

Тэдний нэг нь түүний хайрттайгаа бүтээхийг хүссэн амьдрал байв.

Тосгоноос хол ойн захын жижигхэн байшинд бидний амьдрал эхлэх байсан. Чи намайг үнсэн сэрээж өглөө болсныг сануулахад би чамайг өөртөө татан тэвэрч хоёул баясгалантайгаар чанга хөхрөнө.

Удалгүй босч цайгаа уучихаад даруухан байшингаасаа зэрэг гарч би ойн зүг чи тосгоны зүг биенээ харан харан хагацаж ядна.

Намайг ан хийж байх хооронд чи тосгоны дэлгүүрээс шинэхэн талх сагсандаа хийгээд гэр лүүгээ эргэнэ.

Ойн шугуйн өнгийн цэцэгсийг түүж титэм хийсэн би ангаа үүрсээр ирэхэд чи минь инээсээр угтана.

Чамдаа баглаа цэцэгс атгуулж өнгийн титэм зүүлгээд ичингүйрэн инээмсэглэхийг чинь харах сан. Ямар үзэсгэлэнтэй, ямар ялдам харагдах бол?

Оройн хоолоо идчихээд ойн зах руу орж гэрэлт цохнуудтай хамтдаа бүжин ойгоор нэг бидний цангинасан инээд хадна.

Хүүхэд...

Магадгүй бид хүүхэдтэй ч болж болох юм тийм үү, үзэсгэлэн минь?

Чиний гоо төрх миний ур ухааныг авч төрсөн сэргэлэн хүү. Дэндүү адилхан та хоёрыг харж зүрх сэтгэл минь бүтэн болохыг мэдрэх юутай их жаргал байх бол?

Байшингийн ард буй цэцгийн хүлэмжид чи цай шимэн сууж би хөлийг чинь дэрлээд хайрын шүлэгнүүд уншиж өгнө.

Магадгүй чамд таалагдах байсан байх.

Бидний хурим ч нэжгэр болох байсан даа. Хүн бурхад хамаагүй тэр л өдөр бүгд юунаас ч санаа зоволгүй хөгжин наадаж бидэнд сайн сайхныг ерөөнө.

Бурхад бидэнд ивээлээ хайрлаж хэдэн өдөр цэнгэж хононо. Хурмын шөнө ирмэгц би чамайг өөрийн болгож тамгалах биз ээ.

Чиний минь тансаг үнэр, ялдам хоолой, тогтуун инээмсэглэл тэр бүү хэл цохилох зүрх чинь ч надад хязгааргүй жаргалыг авч ирнэ.

Чамдаа хэлж чаддаг ч болоосой. Чи минь ойлгож сонсодог ч болоосой.

Тэртээ хол наран жаргаж цэнхэр тэнгэр улбараар солигдоход Намжүн эргэн бодит байдалд ирэв.

- Согжин

Би явчихаад ирье, Согжин. Чамд хоол, өөртөө хувцас бас дулаахан хөнжил авч ирнэ ээ.

Тэр дахиад л мартчихлаа. Лэйроипын дэргэд ганцаар өнгөрүүлсэн ганц хором бодит амьдралын нэг өдөртэй тэнцдэг гэдгийг...

A/n: Өглөөний мэнд! 😚❤

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now