- Гуйя туслаач?
- Туслаач?
Хэсэгхэн хормын эвгүй аниргүй тэднийг бүрхэж Согжин хөмсгөө зангидав.
Түүний үгийн төгсгөлийг давтаж хэлээд байсанд нь Согжин үл ялиг бухимджээЯдаргаатай юм.
Хэдий тэр ийн бодсон ч дотор муухайрам хуурамчаар инээж хэт хүчилснээс гарсан нулимсаа долоовроороо арчив.
- Чи ч хөгжилтэй залуу юм аа.
- Залуу юм аа.
Харин нөгөө талд Намжүүн хэлэх гэснээ хэлж үл чадан мунгинана. Яг л тэр мөчид түүний мэдэх бүх үгс хийсэж одоод Согжиний амнаас гарсан хэдхэн авиа л үлдсэн мэт санагдаж хэлэхээс өөр аргагүй болгож байжээ.
Гера тэнгэр түүнийг хэтэрхий хатуу шийтгэсэн аж.
"Ай" гэх авиа ч амнаас нь гарахгүй байгааг ойлгосон Намжүүн хөмсгөө гүн зангидаж Согжинд хэлэхийг хүссэн бүхий л бохир, ичгүүргүй үгнүүдээ бодохоос өөрийг хийж үл чадна.
Согжин тэдний хооронд байсан зайг үгүй хийж өөрийн уран гоо биеэ Намжүүний уурлаж айснаас зангирсан булчинд даатгаж бат наалдсан байлаа. Нэгэн бодлын шимигч ч юм шиг...
Согжин түүний эрүүг өргөж нүүрийг нь өөр лүүгээ бүтэн эргүүлэв.
Урд нь буй үзэсгэлэн гоог харсан залуу эр уур бухимдал, бузар бодлуудаа ч ор тас мартаж дөнгөж төрсөн хүүхэд мэт оюун ухаан нь гайхашрал, нүдэнд үзэгдэх оршихуйн бүхий л нууцыг танин мэдэх хүсэлд автсан байв.
Согжин бол шүргэлцэх төдийд дур нь гутаж алахаас сийхэхгүй нэгэн боловч энэ удаа тэр энэ царайлаг залууд бүхэл биеэ даатгаад эрх муур шиг энгэрт нь толгойгоо шөргөөж байлаа.
Намжүүний цээж агуулах зүрхээ дахин тээж хүчирхэхгүй болсон мэт далайн давлагааг санагдуулам тэлж бас агшина.
Түүний зүрх хэтэрхий хурдан цус шахаж буйгаас болж базалж, тэр судсаараа урсах улаан шингэний дусал бүрийг мэдэрч байх шиг санагдав.
Согжин толгойгоо эргүүлэн түүний нүд рүү эгц ширтэв.
Түүний харсан хамгийн гэнэн ариухан харцыг цоргиулах нэгэнд тэр хором өнгөрөх тусам дурлаж байлаа.
- Чи надад хайртай юу?
Нэгэнт үг хэлж чадашгүй болсон тул залуу эр зэгэл саарал үсээр нь гүйх зөөлөн гарыг үргээчихгүй гэсэндээ зөөлөн толгой дохив.
Согжиний уруул түүнийхээс холгүй хагас ангайж, араатных гэмээр зэрлэг хүсэл төрүүлэм сайхан харагдах аж.
Энэ уруулнаас гэвэл тэр хор ч ууж чадах юм шиг санагдаж байлаа.
Үнэхээр би уух байх!
Намжүүн бодолдоо инээмсэглэж харцаа гүзээлзгэнэ шиг уруулнаас нь салгасангүй. Тэр энэ уруулны хээгээр тамгалуулахыг хүснэ.
Аль хэдий нь ээ амьсгалаа түүнд өгч чадахаар дурласан болохыг нь ойлгосон Согжин чөтгөрийн муухай мушийлтаар нууцхан мишээж байв.
- Тэгвэл энэ чинжаалыг аваач?
Согжин хар бор ажлын мөргүй зөөлөн цагаан гараараа хүнд, хүйтэн мэс Намжүүнд атгуулав.
Харин өнөөх нь ганц хутгыг ч бус түүний гарыг тэр чигт нь зөөлөн атгав.
Тэдний алганы голд байрласан хүйтэн мэс зөвхөн Намжүүний гарыг зүсэж байлаа. Залуу эр түүнийг ч үл тоон Согжины гарыг салаавчлан атгав. Түүний алгыг цаг хором бүрт зүсэх хутга ба нэвт сүлбүүлсэн судаснуудаас нь урсах улаан цус тэдний гарыг бүрхэнэ.
Хүйтэн элчээр төөнөх хутганы ир тэдний атгалцсан гарын голд түүний үр дагаврууд нь Намжүүний тохойг дагаж урсаад газарт зөөлөн дусаж байв.
Согжины бардам занг түүний энэ үйлдэл дарж чадсангүй.
Дараагийнхаа амин хувиа хичээсэн хүслээ хэлэхээс нь өмнө Согжинийг ямар нэгэн зүйл ойн гүнээс дуудах шиг болов.
Үзэсгэлэнтэй залуу хийж байсан бүхнжэ орхиж тэр зүг рүү гүйв. Зүсэгдсэн алга, тэнэг инээмсэглэл, шалбааг болсон цустай Намжүүнийг таг мартаад...