part-8

984 89 5
                                    

Тэрнийг яагаад ингэж байгаа юм бол хэмээн зурвасхийн бодохдоо би өөрийн эрхгүй хариу үнсэж эхлэв.

Тэр хачин мэдрэмжийг юугаар ч илэрхийлэшгүй тийм л сайхан онцгой мэдрэмж байсан. Хэзээ ч үл салам тэрний дур булаам амтлаг уруул....

Ухаанаа алдан түүнрүү улам наалдаж байхдаа би сая л нэг ухаан орон түүнийг түлхэсхийн холдлоо.

"Яагаад ингэж байгаа юм бэ?"

"Энэ бүхний дараа үнэхээр мэдэхгүй байна гэж үү" гэж миний амыг дарахад нь би хэлэх үггүй болж орхив. Миний бодож байгаа зүйл мөн болов уу?
Тэр үнэхээр надад сайн болчихсон доо сая тийм үйлдэл хийсэн гэж үү? Мэдэхгүй юм даа, эргэлзэж байна. Энэ бүхний хариуг тайлахын тулд түүнээс шууд л асууж орхилоо.

"Надад сайн юм уу?"

"Мм" хэмээн нүүрний хувиралгүй толгой дохих нь намайг бүр ч илүү сандаргаж орхилоо. Одоо би юу гэх ёстой юм бол. Нэг л итгэж өгөхгүй байна.

"Ч-чи уучихсан юм уу Сонхүна" гэж бантсандаа асуухад тэр инээвхийлэн, шалбарсан гараа барив. Би өөр зүйл хэлэлгүй үргэлжлүүлэн түүний шархыг цэвэрлэж өглөө.

Түүний царайг харахаас ч ичиж байгаа болохоор шархыг нь цэвэрлэж өгөөд шууд л өрөө лүүгээ орлоо. Өрөөндөө ороод юу болсон тухай мэдэхээр Арим луу залгав.

...

"Айн? Тэгээд яасан?"

"Тэгээд хаанаас ч юм мэдэхгүй Хисын хүртэл ирээд тэгээд наад 4 чинь зодолдоод. Ёоо би бүр яаж салгахаа мэдэхгүй энчээ сандарч гүйгээд хажуугаар нь нөгөө өвчин хөдлөөд гар хөл салгалаад"

"Яанаа одоо гайгүй биздээ. Тэгээд яасан?"

"Бүр болохоо байгаад би унаад өгсөн тэгсэн чинь нэг юм болиоод хоорондоо хэрэлдээд байгаа юмуу хэлэлцээд байгаа юмуу мэдэхгүй юм яриад л байсан, тэгчээд Сонү Хисын 2 яваад өгсөөн. Надруу Сонү ямар аймар харсан гээч"

"Тэгээд хүүшээ яг хэн нь дийлчихсэн юм бэ? Сонү өөр юм яриагүй юу одоо гарч ирээд 2уланд нь бүр аймар юм болвол яах юм бэ Аримаа"

"Сонү Хисын 2ын нүүр ам нь бүр аймар болцон тэгчээд нээх юм яриагүй яваад өгсөөн ахиад гарч ирэх эсэхийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ л би бас айгаад байна"

"Ёооё эвгүй юм бэ. Жонвон яаж байна"

"Баахан юм ярьсаан бас ёоо Жонвонаас анх удаа ингэж айж үзлээ, тэгчээд саяхан л явсан"

Northern Brother (ДУУССАН) Where stories live. Discover now