"Яаа Аримаа?" гэх дуунаар 2ул цочисхийн эргэн харвал Хэжон зогсож байв. Сонү инээвхийлэн надаас холдоод
"Хөөх У Хэжон, та 2 бие биенээсээ салдаггүй байсан хэвээрээ л байгаа юм уу?"
"Чамд ямар хамаатай юм. Юу хийж байсан байгаа чинь энэв?"
"Бид 2ын асуудал, чамд хамаатай гэж бодохгүй байна зүгээр яв"
"Үгүй! Ахиад л тэрнийг зовоож байна уу Ким Сонү. Эндээс явах ёстой хүн нь би биш чи! Үгүй бол би яг одоо тэрний аавыг дуудна гэж мэд" гэхэд нь Сонүгийн инээмсгэлэл алга болон Хэжон руу аймшигтай харцаар харж байлаа.
"Их өөр болжээ. Хмм за яахав энэ удаа ингээд явлаа гэхдээ дараа нь заавал уулзана гэдэгт итгэлтэй байна Арим!" хэмээн надад хандан ёжтой инээмсгэлэл тодруулсаар хэлчихээд зам гаран алга болов. Би шууд л Хэжоныг түшин, цээжин дээрээ гараа тавин урт урт амьсгаа авч эхэллээ.
Тэр намайг түшсээр гэрт орж ирэн уух юм аягалаж өгөв. Ахиад л аав алга....
"Тэр чамайг яасан бэ Арим. Ямар нэг муу зүйл хийгээгүй биздээ яг юу болсон юм?"
"Жонвонтой болзоонд явсан гэж хэлсэн дээ"
"Тэгээд, Жонвон хайччихсан юм"
"Ажилтай гээд түрүүхэн л паркаас явсан юм. Гэтэл тэнд Сонүтай таарчихсан, арай гэж бултаж гэртээ ирсэн ч тэр намайг дагаад хүрээд ирсэн"
"Яммар балиар....... Дагаж магаад байхдаа яахав дээ"
"Тэгээд намайг хүчээр тэвэрчихсэн. Гэхдээ хамгийн гол нь Жонвонтой үерхдэг гэдгээ тэрэнд яасан ч мэдэгдэж болохгүй.... Надаас тэр чамтай ямар холбоотой юм гээд л асуугаад байсан би айсандаа зүгээр л таньдаг төдий гэчихсэн. Хэрвээ бид 2ын харилцааг мэдчих юм бол тэр Жонвоныг яачихаж ч магадгүй болохоор айгаад байна Хэжона!"
"Хөөе тайван! Битгий санаа зовоо одоо гол нь чи тайван байх хэрэгтэй шдээ"
"Үгүй ээ тайван байж чадахгүй байна. Жонвон Сонү эргээд намайг зовоогоод эхэлснийг мэдчих юм бол бас л буруугаар эргэнэ. Яах вэ?" хэмээн нүдээ бүлтгэнүүлэн тэрэнд хэлэхэд Хэжон намайг чадхаараа л аргадаж байлаа.
Тиймээ би үнэхээр айж байна. Яах ёстойгоо мэдэхгүй ахиад л хэцүү байдалд орчихлоо. Яасан ч Жонвонд хохиролтой зүйл хиймээргүй байгаа болохоор одоо бүх зүйлийг маш сайн бодож, шийдэх хэрэгтэй....