part-5

1K 105 4
                                    

"Чамд хэлж болох эсэхээ мэдэхгүй байна..."

"Хисын Сонү 2той ямар холбоотойг чинь мэдмээр байна"

"Урьд нь....Сонү Арымтай, би Хисынтэй үерхдэг байсан юм. Жил гараны өмнө харьцаагаа тасалсан. Ахлах ангид орох жилдээ танилцсан юм лдаа. Тэгээд бараг жил үерхсэн...."

"Үерхдэг байсан гэнээ? Тэ-тэгээд юунаас болоод......"

"Уг нь би Хисынд үнэхээр хайртай байсан, тэрнээр л ирээдүйгээ төсөөлж үргэлж хамт байж, сургуулиа төгсөөд хамтдаа сайхан амьдрана гэж ярьдаг байсан. Гэхдээ тэр надад хайртай байсныг нь мэдэхгүй юм..... Сонү Хисын 2ын хувьд бид 2 зүгээр л тэдний тоглоом нь байсан....."

Flashback
Хэцүүхэн долоо хоногийн сүүлчийн өдөр болох баасан гараг бид караоке орохоор ярьсан юм.

Уйтгартай хичээлийн хэдэн цагийг арай гэж өнгөрөөн сүүлчийн хонх дуугарав уу гүү юу Арым бид 2 цүнхээ шүүрсээр тэднийхээ зүг инээд алдан явлаа. Товлосон газартаа яаран ирэхэд тэр 2 байхгүй байлаа. Арай ирээгүй байгаа юм байна гэж бодсоор өөрсдийгөө янзлан зогсож байтал хүсэн хүлээсэн тэр 2 минь инээд цацруулсаар хүрч ирэв. Шууд л Хисынаас зүүгдэн чанга гэгч нь тэврээд уруул дээр нь үнсэн

"Ямар уддаг юм бэ зөндөө хүлээлээ"

"За уучилаарай хайраа за орцгоох уу" гэсээр бид 4 караоке оров. Хэдэн цаг хүссэнээрээ дуулж бүжиглэж хамтдаа хөлсөө гаргаж авлаа. Удалгүй бидний цаг ч дуусаж хувцас хунараа авсаар караокегоос гарав. Гэтэл үүдэнд биднийг хүлээж байснуу гэлтэй 2 хар машин, мөн ойр хавьд зогсох 8-10 залуучууд тамхи уугиулан зогсож байлаа. Би Хисыныг татсаар хажуугаар нь зөрөх гэтэл нэг нь

"Вөөвв ахлах сургуулийн охид гэж хэлэхээргүй сайхан амьтад юм гээч Хисынаа ийм гэж хэлээгүй биздээ" гэж бүдүүн хоолойгоороо хэн нэгэн хэлэхэд Хисыны царай хувьс өөрчлөгдөн, миний огт мэдэхгүй тийм bad царайтай болчихоод өнөөх залуу руу очиж тамхи асаан хажууд нь зогсов. Юу болоод байгааг сайн мэдэхгүй Арым руу харахад тэр ч бас нүдээ бүлтгэнүүлэн Сонүгаас зууран зогсож байв. Сонү Арымын гарыг мултлан тавьчхаад, мөн л хачин царай гарган тэдэнтэй нэгдэн зогслоо.

Тэд тамхи татан хоорондоо юу ч юм шивнэлдэж эхлэв. Арым бид 2 найзууд нь юм байх л гэж бодон тэднийг хүлээн зогсож байтал машины баруун талд зогсож байсан ах шууд л Арымыг өргөн машин руугаа хийхийг завдав. Би ч сандран тэрэнлүү очиж болиулах гэж оролдоход хажуунаас бас нэг балиар том биетэй ах намайн нэг өргөөд л тэднээс холдуулж орхив.

Northern Brother (ДУУССАН) Where stories live. Discover now