"Одоо чамайг хамгаалж, жаргалтай байлгахыг хүсэж байна"
Гэх Сонхүны үгс миний зүрхийг үгээр хэлэмгүй их догдлуулж байлаа. Тэрний амнаас ийм үг сонсож чадсандаа итгэхгүй нь. Энэ бүхний дараа тэр надад сайн болчихсон байхад би яагаад айгаад байгаагаа ойлгохгүй байна.
Зүгээрдээ, одоо бүх зүйл сайхан болно гэж бодож байгаа ч ердөө ганцхан зүйл л энэ бүхнийг нурааж байлаа. Тэр миний ах шүүдээ. Хэдий цусан төрөл биш ч гэсэн хүн бүр тэрнийг миний ах гэдэг. Тийм байтал бид бие биендээ сэтгэлтэй болох нь зөв болов уу? Мэдээж буруу!Гэхдээ сэтгэл зүрхээ хүн хэзээ ч удирдаж чаддаггүй. Тархи минь болохгүй, үгүй гэж байгаа ч сэтгэл минь тэр хүнийг гээд байхад би яаж ч чадахгүй шүүдээ. Тийм болохоор яг одоо энэ мэдэрч байгаа зүйлээ булзааруулалгүй, хүлээн зөвшөөрхийг хүсэж байна. Би ч гэсэн түүнд сайн! Энэ худлаа зүйл биш болохоор одоо зүгээр л сэтгэл зүрхээ дагах болно....
"Чи............. Энэ бүхнийг бүтнэ гэж бодож байна уу Сонхүн?"
"Мэдээж. Чи ч гэсэн надад сайн хэвээрээ биздээ. Чамайг надаас сэтгэлээ татчихсан болов уу гэж их айж байлаа"
"Үгүй дээ. Одоо бодоход миний сэтгэл яг хэвээрээ байгаа юм байна" хэмээн итгэлтэй хариулахад түүний хариу инээмсгэлэл намайг хангалттай жаргалтай болгож байлаа....
Түүний дур булаам инээмсгэлэлийг нэг харчихаад эргэн урагш харан үсээ салхинд хийсгэн сууж байтал тэр надруу ойртон суух нь мэдрэгдэв. Түүнийг нааш ойртох тусам тэрний анхилам үнэр нь зөөлөн үлээх салхитай холилдон хамрыг минь цоргиход би өөрийн эрхгүй түүнрүү харлаа.
Нүдрүү нь эгцлэн харвал тэрний гар нь дээш гүйсээр намайг тэврээд авав. Яагаад ч юм бид 2 бие биенээ биеэрээ ойлгож уусан шингэх мэт л болж байлаа. Тэрний ийм сайхан үнэртэй гэдгийг нь би сайн мэддэгүй байж. Даарасхийн түүнрүү шигдэхэд тэр намайг бүр л өөртөө наан, бид тэврэлдэн тэнд хэсэг суулаа....
Өглөө
"Ээж нь дүүг нь хүргээд өгчихье тэгээд цаашаа ажилдаа явлаа, ахдаа хоолыг нь хийгээд өгчихөөрэй" хэмээн ээжийн яриагаар нүдээ нээн түүнд хариу толгой дохьсоор ээжийг явууллаа.
Өндийн цаг харвал 8 болж байв. Нойр ч хүрээд байсан болохоор эргэн нүдээ аньсаар унтаад өгчээ.Өдрийн хурц нарны гэрэл нүүрэн дээр минь тусан тэсэхийн аргагүй болоход арай хийж дэрнээсээ өндийн хөшгөө хаачихаад эргэн орондоо хэвтлээ. Хэдэн цаг болж байгааг сонирхон цагаа харвал өдрийн 1 цаг болж байв. Нойр ч ханасан болохоор босохоор орноосоо хөндийрлөө. Сонхүны өрөөрүү шагайхад тэр өрөөндөө алга. Ажилтай юм байх гэж бодсоор доош буухад хэн нэгэн гал тогоонд хоол хийж байгаа чимээ сонстов. Сонирхон очиж харвал Сонхүн хормогч зүүчихсэн, хоол аягалан зогсож байлаа. Бараг өдөр бүр л хоол хийж өгдөг байтал өнөөдөр тэр яагаад ийм хөөрхөн харагдаад байгаа юм бол.