Гэнэтийн шийдвэрт цочирдон одоо хүртэл яахаа мэдэлгүй дэмий л хувцасныхаа шүүгээг харан сууна. Би үнэхээр эндээс явах хэрэгтэй гэж үү, үгүй ээ энэ газар биш тэрнээс холдоно гэдгээсээ л айж байна. Би бэлэн биш байна, эндээс явж, тэрнээс холдож яавч чадахгүй байх. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй хурдхан шиг Сонхүны өрөө лүү зүглэв.
"Сонхүна үнэхээр эндээс явах юм уу
"Өөр яана гэж?"
"Ядаж бид хэзээ буцаж ирэх юм бэ"
"Би яаж мэдэх юм бэ, явж аав ээжээс асуулдаа. Гэхдээ явсан нь аль алиндаа дээр байх, тийм болохоор би юмаа бэлдлээ чи ч бас явж юмаа бэлд" хэмээн орилох шахам уцаарлангуй хэлэх нь намайг ахин нэг шокнд оруулж орхив. Ахин нэг ч үг дуугарч чадалгүй хэсэг тэнд зогсож байгаад өрөө лүүгээ явлаа.
Тиймээ тэрний зөв бид явах хэрэгтэй байх. Бие биенээ ч мартаад, сургуульд сурж мэргэжилтэй ч болоод... Ирээдүйгээ бодвол тэр нь дээр. Үүнтэй эвлрэн би ч хувцсаа баглаж эхэллээ.
Sunghoon's POV
Тэрний төлөө л ийм шийдвэр гаргасан. Бие холдвол сэтгэл холдоно гэдэг шиг, тэгэж байж л тэр намайг мартаж илүү сайн хүнтэй учирч сайхан амьдрах болно. Тэрний төлөө л түүнд муухай аашилж өөрөө түрүүлж түүнийг өөрөөсөө түлхсэн нь энэ. Тэгвэл тэр намайг үзэн ядаж, дургүй болж хурдан мартах болно.
Нэг л мэдэхэд Хэжоны явах өдөр болчихож. Бүгд түүнийг үдэж өгөхөөр хамтдаа онгоцны буудал руу явцгаана. Ингээд л салах гэж байгаадаа итгэж өгөхгүй нь. Ядаж сүүлийн удаа түүнийг үнсэж эсвэл тэвэрч за больё доо ядаж ганцхан удаа гарнаас нь барьсан бол...
Хэдхэн см-ийн цаана түүний бие байгаа ч хүрч зүрхлэшгүй нь."За сайн яваарай, очоод залгаарай"
"Тэгнээ та ч гэсэн сайн сууж байгаарай ахаа, бишээ аав"
"Миний охин болгоомжтой байдаг юм шүү хоолоо сайн идээд биеэ бодоорой"
"За ээж" хэмээн салах ёс гүйцэтгэн тэд хэсэг тэврэлдлээ. Түүнийг худлаа ч болов сүүлийн удаа ингэж инээж байхыг нь харах сайхан байна. Одоо би ч гэсэн тэрэнтэй салах ёс гүйцэтгэх хэрэгтэй байх.
"Сайн яваарай, холбоотой байгаарай" хэмээн зөөлөн хэлээд тэсэлгүй түүнийг тэврээд авлаа. Энэ үнэр, бие гээд бүх зүйлийг чинь хэзээ ч мартаж чадахгүй байх. Аль хэдийн 2улангых нь нүдэнд нулимс цийлэгнэн арай гэж л хөндийрөн, гараа далласаар тэр яваад өглөө. Дэндүү хурдан алга болчихлоо. Яваад хэдхэн минут болж байгаа ч аль хэдийн санаж байна....