part-10

870 83 4
                                    

Өглөөний хурц нарны гэрэлд ярваан өндийсөөр цаг харвал аль хэдийн өдрийн 12 цаг өнгөрч байлаа. Жонвон ч хажууд бөх гэгч нь унтаж байв. Хувцсаа өмссөөр угаалгын өрөө орон сэргэчихээд өглөөний цай бэлдэхээр зэхлээ...

Дррр Дррр Дррр

"Байна уу"

"Арима! Би одоо яах вэ?"

"Хэжон? Юу вэ яасан бэ"

"*уйлах чимээ* аахх юу ч бишдээ тоголсон юм"

"Яаа галзуу амьтан минь тэнэг юмуу. Гэхдээ чи яагаад уйлаад байгаа юм?"

"Аа үгүй дээ ерөөсөө ч уйлаагүй чамаар үнэмшилтэй тоголох гээд"

"Ашш итгэж чадлаа. Би хоол хийж байна өдөрхөн ярья" гэж хэлээд утсаа таслахад Хэжоний дуу цаанаа л нэг сул дуулдах нь хачин санагдлаа. Ямар нэг юм болоогүй гэдэгт итгэлтэй байна...

Hejeon's POV

"Хөөш та хоёр" гэх ээжийн дуунаар цочисхийн нүдээ нээвэл Сонхүны энгэрт тухтай гэгч нь унтаж байснаа сая л анзаарав. Сандран босоход ээжийн царай нэг л таагүй бид 2ын зүг харж байлаа.

"Юу хийж байгаа чинь энэв?" хэмээн асуухад миний амнаас нэг ч үг гарч чадалгүй доош харан сууж байлаа. Харин Сонхүн ам нээн

"Эгчээ бишээ ээжээ өчигдөр бид жаахан уугаад тэгээд л энд 2улаа тасраад унтчахиж. Өөр ямар нэг юмгүй"

"Хоёулаа нүцгэн шахуу юу"

"Т-тэр зү-зүгээр л...."

"Өглөөний цайгаа бууж уу. Аав чинь хүлээж байгаа хурдал" гэж ээж уцаарлангуй хэлчихээд түрүүлэн доош буулаа. Бид 2 сандран яах аргаа олохгүй дэмий л бие бие рүүгээ санаа зовсон харцаар харж, хувцсаа өмсчихөөд доош итгэлгүйхэн бууцгаалаа.

Аав ээжийн одоо юу гэж ярих бол гэхээс үнэхээр их айж байна. Тэд мэдчихсэн байхвий гэхээс үхтлээ айж, санаа зовж байна.

"Юуны түрүүнд сайхан амарцгаав уу"

"С-сайхан. Та сайхан амарсан уу"

"За хүүхдүүд минь юу болоод байна? Түрүүхэн ирээд та 2ын бие биенээ тэврээд унтаж байхыг өөрсдийн нүдээр харлаа. Юу гэж тайлбарлах гэж байна"

"Аа-ааваа бид нар өчигдөр жаахан ууцгаасан юм. Тэгээд 2улаа ихдүүлчихсэн болохоор тэнд тасраад унтчихаж. Үнэхээр өөр ямар нэг юм байхгүй ээ"

Northern Brother (ДУУССАН) Where stories live. Discover now