part-6

1K 88 2
                                    

Хисыныг нааш ойртох тусам зүрх дэлсэж, салгалан, гартаа байх аягатай цайг чанга гэгч нь базаж байлаа....

Түүнийг нааш нэг алхахд нь би хойш 2 алхан алхсаар хананд тулчихав. Тэр миний урд ирэн юу ч болоогүй мэт инээмсгэлэн

"Удаан уулзаагүй байж баярлахгүй байна гэж үү? Энд юу хийж яваа юм"

"Б-б-би энэ чинь хувцасны дэлгүүр! Болчихсон болохоор ингээд явлаа" хэмээн харцнаас нь бултан хэлчихээд хурдхан шиг гарах гэтэл тэр гарнаас минь татан зогсоож орхив. Яах ч аргагүй эргэн хартал тэрний царай яг л хуучны өнөөх харгис Хисыны царай болон хувирчээ. Гарыг минь чанга гэгч нь атган, өөдөөс минь цоолохнуу гэлтэй аймшигтай харцаар харж байснаа гарыг минь бүр илүү их чангалсаар ухас татан машин руугаа явав. Би гараа мултлах гэж оролдон, хашгирах гэж байгаад больчхов. Хэрвээ би хашхираад бусдад мэдэгдчих юм бол тэр сүүлд нь намайг яаж ч магадгүй гэхээс би айж байсан юм.

Биеэрээ хэд эсэргүүцсэн ч тэр намайг ганц 2 татаад л машиндаа суулгаж орхив. Машиныхаа хаалгыг түгжин хаашаа ч юм хурдтай явж эхэллээ. Бас хааш нь аваачиж яах гээд байгаа юм бол гэхээс хоолой мнь чичирч маш их айж байлаа.

Одоо болтол амнаасаа нэг ч үг гаргаж чадахгүй, тэрнээс ингэж айж байгаадаа өөрийгөө дэндүү их өрөвдөж байна. Яагаад юу ч хийж чаддагүй юм бэ У Хэжон!

Хэн нь ч юу ч ярилгүй явсаар нэгэн танихгүй гудамжинд ирэн зогсов. Эргэн тойрноо харахад гэгээн цагаан өдөр хэрнээ олигтой ч хүмүүс алга. Доош харан тэрнийг юу хийж юу ярих бол гэхийг чихээрээ чагнан сууна.

"Яаж юу ч хэлэлгүй алга болж чадаж байнаа У Хэжоон! Хэдий хугацаа өнгөрчихсөн юм бэ. Чи намайг санаагүй гэж үү?" гэж ёжлон асуухад нь дуугүй л "үгүй" гэсэн дохио өглөө. Тэр гараа бага зэрэг зангидан инээвхийлчихээд

"Би лав.....чамайг санасан! Удаан уулзаагүй байж надад ямар нэгэн юм хэлэхгүй юмуу. Аа бас тэр Пак Сонхүн гэгч хэн юм? Яавч чиний зүгээр найз биш. Одоо хүртэл өөрөөсөө ах хүнтэй явдаг хэвээрээ байх шив"

"Хэн ч бишээ. Зүгээр л таньдаг төдий чамд хамаагүй"

"Юуу? Чамд хамаагүй? Oh my god Хэжона. Чи яг хэвээрээ байна. Өөдөөс зөрүүдэлж юмаа нуудаг зан чинь" гэж шоолонгуй хэлчихээд тэр нэг гараараа үсийг минь оролдож эхлэв. Би түүнээс бултан хаалга руу шахан суухад тэр инээхээ болин надруу ойртсоор ирүүг минь бариад авав. Би гарыг нь холдуулах гэхэд тэр бүр ойртон гарыг минь ч бариад авлаа.

Northern Brother (ДУУССАН) Where stories live. Discover now