2-хэсэг "Болзоо"

651 61 1
                                    

"Шингэн дэх цахилгаан гүйдэл нь эерэг болон сөрөг ионуудын

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Шингэн дэх цахилгаан гүйдэл нь эерэг болон сөрөг ионуудын..."

Физикийн хичээл орж байх агаад би багшийн ярьж буй зүйлсийн хагасыг л ойлгож байх аж. Гэсэн ч, энэ бол миний сүүлийн жил. Би чадах чинээгээрээ хичээж дүнгээ сайн гаргах хэрэгтэй. Энэ л миний хүсэхгүй байсан ч, шүдээ зуугаад хийж буй ганц шалтгаан. 

"Энэ жил ороод л ахиж үзэхгүйгээс хойш яагаад ингэж их хичээгээд байгаа юм бэ?" 

Жонгүг бэлхүүсээр минь тэвэрсэн чигтээ нэг гараагаа шанаагаа тулан, миний дэвтэр рүү ширтэхдээ залхуутай гэгч нь хэлэх аж. 

Үнэн гэвэл Жонгүг-н хувьд бүх зүйл амархан. Тэр гайхалтай тамирчин тул сургуулиуд түүнийг хангалттай дүнгүй байсан ч, авах л болно. Харин миний хувьд бол өөр. Надад их сургуульд орох ганц зам байгаа нь дүн. Тэгээд л болоо. Өөр зүйл байхгүй. Өөр боломж байхгүй. Ийм байхад, би яаж хичээхгүй байх юм бэ? Тодотгол нь надад бусдаас илүү сургуульд сурдаг гэсэн давуу байгаа ч гэсэн. 

Би түүнийг өөрөөсөө багахан түлхээд "Би зуны амралтын даалгавраа сайн хийж чадаагүй болохоор багшийн ярьж буй зүйлсийг ойлгохгүй байна аа. Тиймээс үүнийг сайн тэмдэглэж авах хэрэгтэй! Харин чи миний анхаарлыг сарниулахгүй байвал сайн байна шүү!" унтууцан хэлбэл, тэр санаа алдан надаас холдлоо. 

Би түүнийг гомдоочих шиг боллоо тийм үү? Гэхдээ шударгаар хэлэхэд Жонгүг миний хичээлд саад болдог нь үнэн. Түүнтэй байхад би хичээлдээ бүрэн төвлөрч чаддаггүй. Ном ч уншиж чаддаггүй. Миний өмнө нь зуршил болгон хийж ирсэн бүхэн түүний хажууд байхад, утаа мэт замхарч орхидог. Бас би үүнд нь бага зэрэг дургүй. Тодотгол нь энэ миний найз залуу байсан ч.

Физикийн цаг дуусан дуустал би багшийн хэлж буй бүхнийг тэмдэглэж аван, өнөөдрийн үзсэн шинэ томьёог ойлгохыг хичээж байв. Физик яагаад ийм хэцүү байдгийг би мэдэхгүй. Гэхдээ ээж минь үргэлж хэцүү бүхний цаана чиний төсөөлж ч байгаагүй сайхан зүйлс хүлээж байдаг юм шүү гэж хэлдэг. Магадгүй би өнөөдрийн энэ хэцүү хичээлийг ойлгож чадвал, дараагийн үр дагавар нь намайг жаргалтай болгож чадах биз. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] To All the Boys P.S. I Still Love You |JJK|Where stories live. Discover now