17-р хэсэг "Хамт явъя"

449 47 2
                                    

Машинаас буун цааш явахад, ардаас "Амжилт, өнөөдрийг ч бас эрч хүчтэй өнгөрүүлээрэй!" ахын минь ийн орилох дуулдав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Машинаас буун цааш явахад, ардаас "Амжилт, өнөөдрийг ч бас эрч хүчтэй өнгөрүүлээрэй!" ахын минь ийн орилох дуулдав. 

Тийм ээ, ер нь бол энэ үйл явдал өглөө бүр тохиолддог. Мэдээж үүний минь төлөө хүүхдүүд намайг шоолно. Тодотгол нь тэгэх ёстой!  Гэхдээ энэ зөвхөн миний төсөөлөлд л дөө. Харин бодит байдал дээр тэд өглөө бүр ахыг минь харах боломжийг олгосон надад талархдаг. Тодотгол нь чимээгүйхэн. 

Бас энэ байдалд надад үнэхээр ядаргаатай санагдаж байна. Тэд эхлээд ахын тухай ярина. Дараа нь яагаад ингэх болсон шалтгааны тухай буюу Жонгүг бид хоёрын салалтыг дурсана. Эцэст нь тэд цаг хугацаа хэр хурдтай өнгөрч буйг гайхна. Яг ингээд!

"Воаа цаг хугацаа ч хурдан юм аа. Саяхан л би тэднийг үерхсэнд итгэж чадахгүй, Жонгүг-т зориулж хийсэн жигнэмгээ бариад уйлан сууж билээ. Гэтэл одоо тэд хэдийн салчхаж шүү дээ!" 

Гэхдээ би тэдний буруу гэж хэлж чадахгүй ээ. Би ч бас тэдний оронд байсан бол ингэх л байсан. Воаа тэд салчихжээ! Намайг тэр номыг эхлүүлж байхад л үерхэж байсан, одоо би тэд дүгээр боть дээр нь явж байгаа. Бүхэл бүтэн хоёр хүний харилцаа эхлээд дуусаж байхад, би тэдхэн боть ном ч дуусгачихгүй, ёстой нээрээ! Тодотгол нь гээд...

Би ч бас тэдэнтэй ижил хариу гаргах учир чимээгүй л үл тоох хэрэгтэй. Угаас хүмүүс бугуйдаа зүйсэн цагаар бус хэн нэгний сэтгэл хөдөлгөм үйл явдлаар цаг хугацааг хэмждэгээс хойш. Жонгүг бид хоёр салаад хоёр сар болж байгаа ч, энэ яг одоо болж буй үйл явдал хэвээр байж. Харин анх үерхсэн маань саяхны явдал болж байна шүү дээ. Цаашид хоёр гучин жилийн дараа ч энэ яригдсаар бас саяхан гэх тодотголоо алдахгүй биз!

Цүнхнийхээ оосроос чанга зууран алхсаар сургууль руугаа орлоо. Мэдээж өгүүллэг кинон дээр гардаг шиг бүгд над руу гайхан хараагүй. Бас сургуульд алдартай муу залуу замд минь хөндөлсөж, өөрийгөө мөргүүлсэнгүй. Ер нь бол би ноомой охины дүрээр ч бус, алдартай од охины дүрээр ч бус, өгүүллэгт дурсагддаггүй энгийн охины дүрээр шүүгээ хүртлээ явсан юм. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] To All the Boys P.S. I Still Love You |JJK|Where stories live. Discover now