Утсанд зурвас ирэх дуугаар би дуугаа зогсоогоод, утсаа шалгав. Энэ зурваc Кан убба-с байх бөгөөд маргааш орой үдэшлэгт нь цагтаа ирэхийг сануулсан байлаа.
Саяхан Кан убба-н төрсөн өдөр болсон бөгөөд тэр энэ амралтын өдрөөр буюу маргааш төрсөн өдрийнхөө үдэшлэгийг хийхээр болсон юм.
Би санаа алдсаар чихэвчээ аваад, хойш сандлаа налан тааз ширтлээ. Одоо бараг л 5-н сар болж байгаа бөгөөд сарын дараа гэхэд л би төгсөх гэж байна. Удахгүй энэ сургуульд ахиж ирэхгүй болно гэж бодохоор жаахан гунигтай байгаа ч, дараагийн илүү сайхан сургуульдаа орох учир нэг их шаналах зүйл алга.
Жонгүг бид хоёр салаад сар гаран болж байна. Өөрчлөгдсөн зүйл гэвэл цаг хугацаа явах тусам би өвдөхөө больж байгаа. Бага багаар эдгэрч байна. Мөн Жонгүг бид хоёр энэ хугацаанд нэг ч үг солиогүй. Тодотгол нь үдэшлэгээс хойш. Яахав тэр явдлын дараа Жонгүг хэд хэдэн удаа надаас уучлал гуйхаар ирсэн л дээ. Гэхдээ би түүнийг тоолгүй байсаар явуулсан. Уучлалыг нь хүлээгээд авчихвал, түүний хийсэн бүх зүйлийг нүдээ аниад өнгөрүүлчих юм шиг санагдаад болоогүй юм.
Энэ бүх хугацаанд сургууль дээр Кан убба надтай хамт байсан бөгөөд өөрийн мэдэх бүх зүйлсээ надад зааж өгсөн. Харин гэрт ах минь надтай хамт цаг үргэлж байсан бөгөөд чадах чинээгээрээ миний ая талыг харж байсан юм. Тэдний хэлснээр бол анхны үерхэл, анхны салалт гэдэг хамгийн хүнд зүйл байдаг гэсэн. Хэрэв чи үүнийг сайн давж гарвал, өөр бусад хэцүү зүйлсийг ч бас давж гарч чадах юм гэнэ лээ. Тиймээс л тэд ингэж их хичээж байгаа хэрэг. Гэхдээ надад бол би уйлсан ч, өвдсөн ч, цаг хугацааны эрхээр эдгэрчих юм шиг, хүсэхгүй байсан ч бүгдийг мартах юм шиг санагдаж байгаа.
Бүрэн гүйцэд биш ч, үргэлж бодогдоод баймааргүй тийм нэг дурсамжууд байдаг шиг. Жонгүг ч бас бага багаар тэр дурсамжуудын нэг болж байгаа учир би зүгээр ээ. Би сайн байгаа.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] To All the Boys P.S. I Still Love You |JJK|
FanfictieТэр залуу намайг байнга тэвэрч, хөтөлж бас үнсдэг. Энэ бол тэр надад хайртайн нэг илрэл. Харин энэ түүх бидний хайрын шалгуурыг өгүүлнэ. Төгсгөл нь өөр ч гэлээ. Энэхүү өгүүллэг нь ижил нэрт киноноос сэдэвлэн бүтээсэн болно. Cover by Narana from Vant...