15-р хэсэг "Чадсангүй"

445 54 1
                                    

Аймшигтай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аймшигтай. Бүх зүйл үнэхээр аймшигтай байх агаад би яг одоо ойрын 100 метрийн радиус дотор байх бүх хүнийг над руу гайхан хартал чангаар бархиран уйлж байв. Тодотгол нь машин дотор байгаа ч гэсэн.

Кан убба бид хоёр манай гэрийн ойролцоо түргэн хоолны газрын зогсоол дээр машиндаа сууж байна. Тэр үдэшлэг дээр бид нэг их удаж чадаагүй. Кан убба Жонгүг бид хоёрын хэрүүлийн сонсчихсон учир намайг нэг их удаалгүй аваад явчихсан. Харин би ямар ч эргэлзээгүй тэндээс явсан юм. 

Сэтгэл санаагаа сэргээж, Жонгүг-г мартахгүй юм аа гэхэд түүнээс болж өвдөхөө болих хүсэл минь ингээд хясал болчих гэж. 

Үдэшлэгээс явсны дараа Кан убба надаас асуусан. Хаашаа явах вэ гэж. Хачирхалтай нь надад бодогдсон хариулт нь ердөө гэр, номын сан, сургууль, Жонгүг-н гэр. Надад эднээс өөр очих газар байгаагүй. Бас эдний зарим дээр нь очих ч боломжгүй. 

Багадаа би ахтайгаа муудалцах бүрдээ гэрээсээ явахыг, ахаасаа холдохыг хүсэж, ганцаараа амьдрах талаар боддог байлаа. Гэхдээ одоо ингээд бодсон гэрээсээ яваад очих газар минь юу байсан юм бол оо? Тэр үеийн би номд тийм ч дуртай биш байсан. Бас түүний дээр хичээлд явахыг үзэн яддаг төрлийн хүүхэд байлаа. 

Гэрээсээ яваад, ганцаараа болох үед миний хийж чадах зүйл юу байсан юм бэ? Үнэндээ юу ч биш. Гэр минь, гэр бүл минь байхгүй бол би хэн ч биш. Ядаж л намайг тодорхойлох хамгийн том зүйл, нэрнийхээ эхний хэсгийг би эцгээсээ авсан шүү дээ. Пак гээд. Ийм байхад, гэр бүл байхгүй бол би юу ч биш юм шиг санагдаж байна. 

Ийн бодох төдийд ахиад л нулимс минь гараад эхэллээ. Өвдөг дээрээ тохойлдож байгаад, нүдээ даран чангаар уйлж эхлэв. 

Заримдаа удаан хугацааны турш зовуур мэдрэн яваад байлгүй, нэг сайн өвдөж аваад бүхнийг дуусгах хэрэгтэй байдаг. Хуруунд өргөс орох үед өвдөнө гээд өргөсөө авалгүй яваад байлгүй, нэг сайн өвтгөж байгаад авчихвал түргэн эдгэдэг. Үүний адилаар Жонгүг-н өнөөдрийн хэлсэн үг намайг өвтгөх гэсэндээ биш юм. Тэр намайг илүү хурдан эдгээсээ гээд шархан дээр минь спиртээр бага зэрэг чанга дарж өгсөн. Түүний үгс зүгээр л намайг эдгээх гэсэн шалтгаантай болохоос өвтгөх зорилгогүй. Тиймээс нэг сайн уйлж аваад энэ бүхнийг дуусгацгаая.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] To All the Boys P.S. I Still Love You |JJK|Where stories live. Discover now