8-р хэсэг "Бага зэрэг хоосон"

446 37 2
                                    

"Хатагтай Пак, та сонсож байна уу?" 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хатагтай Пак, та сонсож байна уу?" 

Багшийн дуугаар би утасны дэлгэцээсээ харцаа салган дээш харахдаа, анги тэр чигтээ намайг ажиглаж байгаа дүр зураглалтай таарав. Гайхалтай нь, энэ онлайн хичээл дээр санаандгүй микрофоноо асаачхаад, байдаг нууцаа бүгдийг нь дэлгэхээс ч хөгийн юм. Ядаж л онлайн хичээл дэлгэцийн ард учир камераа хаачихвал, тэд миний улаан лооль шиг буй царайг минь харахгүй. Бас би дэлгэцээс харцаа салгачихвал, багшийн цоо ширтэх харцанд ч төөнөгдөхгүй. Бүх зүйл арай илүү дээр байж болох ч, энэ хараал идсэн танхимын сургалт учир би хаашаа нуугдаж, дэлгэцээ хааж, микрофоноо унтрааж чадахгүй. Би юунаас ч бултаж чадахгүй нь л хамгийн хөгийн зүйл юм даа! 

Би утсаа хурдан номон завсраа хийгээд "Уучлаарай, хатагтай У би сайн анхаарч чадсангүй." хэмээн хэлэхэд, багш над руу сануулах мэт нэг муухай харчхаад буцан хичээлдээ орлоо. 

Харин би түүнийг цааш харахад, аяархан утсаа авсаар ахин нэг удаа зурвас ирсэн эсэхийг шалгав. Гэсэн хэдий ч, энд миний сүүлд бичсэн зурвас хараахан уншигдаагүй байгаагаас өөр зүйл алга.

Одоо хавар болж байгаагийн дээр урин дулаан ирчихсэн. Үүнийгээ дагаад Жонгүг-н бэлтгэл ч мөн адил нэмэгдсэн юм. Удахгүй бид сургуулиа төгсөх учир Жонгүг түүнээс өмнө амжиж өөрийн хүсэж буй сургуулийн тэтгэлгийг авахаар мэрийж байгаа. Тэр нөхөрсөг тоглолтын өмнө бэлтгэлээ хийхийн оронд маазран сууж байсан бол одоо харин юуг ч үл хайхран бэлтгэл хийж байгаа. Тодотгол нь намайг хүртэл.

Сүүлийн хоёр долоо хоног шахам Жонгүг миний дуудлага болон зурваст хариу өгөөгүй. Би арай гэж биеийн тамирын талбайд очиход, тэр усан хулгана болтлоо хөлөрчхөөд "Уучлаарай, би бэлтгэлтэй байсан учир анзаарсангүй." гэсээр авч очдог хачиртай талхыг минь нэг хазалтаар л дуусгаж орхидог. 

Түүний тэгтлээ сайн хичээж байгаа нь нэг талаараа сайн ч, нөгөөтээгүүр миний санааг үнэхээр их зовоож байна. Оройн хоолноос бусдыг нь идэх завгүй бэлтгэл хийж байгаа учир түүнд ямар нэг зүйл болох вий гэж их айж байна. Ядаж тэр миний зурваст хариу өгвөл, багахан амралт авсан гэсэн үг шүү дээ. Гэтэл өглөөнөөс хойш тасралтгүй гурван цаг бэлтгэл хийж байгаа учир миний санаа зовоод байна. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] To All the Boys P.S. I Still Love You |JJK|Where stories live. Discover now