Жэлфии
"Өдрийн цагаар би бол Маринет. Энгийн амьдралаар амьдардаг энгийн л нэг охин. Гэвч надад хэний ч мэддэггүй нууц бий..."
Зурагтаар цох эмэгтэй болон хар муурын өнөөх л адал явдал гарч байхыг харахдаа би эхлэлийн үгийг нь цээжээрээ хэллээ.
Супер хүч, нисдэг далавч болон өөр бусад хүүхэлдэйн кинонуудаас хамгийн ихээр гайхдаг зүйл минь шидэт хүчээ идэвхжүүлэхээс өмнө өнөөх л ядаргаатай хачин үгнүүдээ хэлж байхад нь яагаад буулгаад авж болдоггүй явдал юм. Хэрэв ингэвэл хойшдын үйл хэрэг болон өөр бусад бүх дүрүүд арай дээр амьдрах ч юм билүү? Зүгээр л супер баатрыг хувирч байхад нь буудаад, хорон санаатан ялаг л дээ! Яагаад үргэлж сайн тал ялах ёстой байдаг юм?
Хорон санаатан нь дэлхийг өөрийнхөө өнцгөөс илүү дээр болгох гэж оролдож байхад, сайн санаатан нэртэй нийгмийн үзэл бодолд баригдчихсан нөхдүүд гарч ирээд тэднийг ялаад байж болохгүй шүү дээ. Бодит байдал дээр тэр сайн санаатан нь бүхнийг самарч явдаг, хөгийн новш ч байж болно, хэн мэдлээ!
"Чи энэ хүүхэлдэйд тийм дуртай юм уу?"
Жонгүг араас тэвэрсээр хүзүүнд нүүрээ наан ийн асуулаа.
Тэгэхээр би Маринет шиг өөрийгөө танилцуулах ёстой байх тийм үү? Тэгэхээр өдрийн ч бай, шөнийн ч бай, аль ч цагаар би бол Жэмин. Та нар өмнөх хэсгээс миний тухай уншчихсан болохоор би илүү зүйл ярихаа болилоо шүү. Үгүй бол та нар залхаж мэднэ. Үүний оронд би өөрийн супер хүч чадал шиг нууц байх тавилантай ч, үзэгч бүхэнд ус агаар мэт ил байдаг хайрынхаа талаар ярья.
Жонгүг бид хоёр үерхээд хоёр дахь жилдээ орох гэж байна. Бидний харилцаа хангалттай сайн байгаагийн дээр бид аз жаргалтай байгаа. Бидний аж байдлыг та нар бас л өмнөх хэсгээс уншаад гадарлачихсан байх. Тиймээс энэ хүрээд зогсъё. Харин энэ хар үүрээр Жонгүг яагаад манай гэрт байгаагийн шалтгаан бол их амархан.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] To All the Boys P.S. I Still Love You |JJK|
FanfikceТэр залуу намайг байнга тэвэрч, хөтөлж бас үнсдэг. Энэ бол тэр надад хайртайн нэг илрэл. Харин энэ түүх бидний хайрын шалгуурыг өгүүлнэ. Төгсгөл нь өөр ч гэлээ. Энэхүү өгүүллэг нь ижил нэрт киноноос сэдэвлэн бүтээсэн болно. Cover by Narana from Vant...