"Өдрийн нэг цаг болж байгаа ч, чи унтсаар байна!"
Жонгүг-г багахан сэрэх үед, би түүний түүний хажууд очин хэвтсээр ийн хэллээ. Харин Жонгүг нүд рүү нь гялбах нарны гэрэлд янцагласаар, бэлхүүснээс минь тэврэн өөр рүү татсаар цээжинд нь нүүрээ наав.
Одоо бол тэр яг л өглөөний нар нүүрэн дээр нь тусаад арай ядан сэрж буй гол дүр шиг харагдаж байна. Уг нь үүний өмнө царайлаг их царайлаг байсан юм.
"Босохгүй хэрэг үү? Шагналын мөнгө чинь хий дэмий салхинд хийссээр л байна шүү!"
Жонгүг-т анхааруулан хэлсээр санаа алдлаа. Жонгүг тэмцээнд ялсан учир шууд тэтгэлэг авсан. Бас үүний дээр шагналын мөнгө ч бас авсан. Тэгээд тэр мөнгөөрөө намайг дагуулан аялалд явсан юм. Даан ч, энэ аялал биш харин Жонгүг-н унтлагын цаг л болж байх шиг байна даа.
Жонгүг цээжинд минь нүүрээ улам наасаар "Дахиад жаахан унтчихъя л даа." хэмээн нойрмог гэгч нь хэлэв.
Бид хоёр унтлагын өрөөтэй нэг том өрөө захиалсан бөгөөд тусдаа унтсан. Тиймээс намайг өөр өрөөнд байгааг далимдуулж энэ залуу шөнөжин тоглоом тоглосон гэдэгт итгэлтэй байна.
Би ахин нэг удаа санаа алдчихаад "Би өлсөөд байгаа болохоор түрүүлж буугаад хоол идлээ шүү!" эвтэйхэн гэгч нь түүнээс алсаар хэллээ.
Бид Жэжү арал руу аяллаар явсан. Бага байхдаа энд хэд хэд ирж байсан ч, энэ газар үнэхээр их өөрчлөгдсөн байна лээ. Ирж байсан гэж хэлэхээргүй их өөрчлөгдсөн болохоор нэг удаа бүр төөрсөн гээд л бодчих.
Жонгүг гүн санаа алдчихаад дээш босон "Ойлголоо, хамт явцгаая. Намайг жаахан л хүлээчих!" зовхио дааж ядан над руу харах харахгүй хоёрын голоор хэлчхээд, буцан ор руугаа унав.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] To All the Boys P.S. I Still Love You |JJK|
FanfictionТэр залуу намайг байнга тэвэрч, хөтөлж бас үнсдэг. Энэ бол тэр надад хайртайн нэг илрэл. Харин энэ түүх бидний хайрын шалгуурыг өгүүлнэ. Төгсгөл нь өөр ч гэлээ. Энэхүү өгүүллэг нь ижил нэрт киноноос сэдэвлэн бүтээсэн болно. Cover by Narana from Vant...