Төгсөлтийн үдэшлэг. Эцэст нь энэ нэг дуулиант өдөр ирсэн байдаг юм!
Ээжийн авч өгсөн даашинзыг чирсээр гэрээс гарахад, намайг хоёр машин хүлээж байв. Хар бас хөх. Хоёулаа л гоё юм.
Би хэсэг тээнэгэлзэж байгаад, даашинзынхаа хормойг муухай болгохгүйн тулд дээш шуун бариад эхэнд зогссон хар машиныг зүглэв.
Кан убба бууж ирсээр надад хаалга онгойлгож өгөхдөө "Өнөөдөр чи бүгдийн харцыг өөр дээрээ авна гэдэгт итгэлтэй байна, охин минь. Энэ даашинз чамд гайхалтай зохиж байна." инээмсэглэсээр аяархан хэлэхэд, би толгой дохисоор машинд орлоо.
Кан убба машинаа тойрсоор жолоочийн суудалд суух бол би хажуугийн толинд хойно бид рүү ширтсээр хоцрох түүнийг ширтэн санаа алдав.
Машин хөдлөхөд, Кан убба "Чиний хэлснээр бол Жимин өнөөдөр үдэшлэгтэй биш билүү? Гэтэл яагаад чамтай хамт төгсөлтийн чинь үдэшлэгт явна гэж зөрөөд байсан юм бол?" сонирхол нь төрсөн бололтой асуухад, би санаа алдсаар хариуллаа.
"Миний бага бас дунд сургуулийн төгсөлт дээр аав ирж байгаагүй ээ. Эхнийх дээр нь томилолтоор яваад, дараагийнх дээр нь Бусан явчихсан байсан. Мэдээж аав байхгүй тул Жимин түүнийг орлох хэрэгтэй болж байсан юм. Гол нь өөрийнхөө баяруудаас татгалзаад. Энэ бидний хувьд бараг л уламжлал шахуу зүйл болчихсон ч, би үргэлж үүнд гэмшдэг. Ах минь миний төлөө өөрийгөө золиосолж байна шүү дээ. Тэгээд л Жимин өнөөдөр надтай хамт явна гэж зөрж, харин би тантай хамт ингээд явж байна. Тэр өөрийнхөө баяруудад оролцох эрхтэй!"
Хэдий манай сургуулийн анги бүрийн төгсөлт өөр өдрүүдэд болдог ч гэсэн, ахын минь ямар нэг чухал зүйл үргэлж миний төгсөлттэй давхцаж орхидог. Бас тэр бүгдэд ах намайг сонгодог юм.
Кан убба толгой дохисоор "Тэгвэл тэр өнөөдөр анх удаа өөрийн төгсөлтийн арга хэмжээндээ оролцог! Бид ч бас өөрсдийн баяраа жаргалтай өнгөрөөцгөөе!" над руу нэг харан хэлчхээд, эргэн жолоондоо анхаарав.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] To All the Boys P.S. I Still Love You |JJK|
FanfictionТэр залуу намайг байнга тэвэрч, хөтөлж бас үнсдэг. Энэ бол тэр надад хайртайн нэг илрэл. Харин энэ түүх бидний хайрын шалгуурыг өгүүлнэ. Төгсгөл нь өөр ч гэлээ. Энэхүү өгүүллэг нь ижил нэрт киноноос сэдэвлэн бүтээсэн болно. Cover by Narana from Vant...