"Би хагас цагийн дараа очиж авна шүү."
20 орчим минутын өмнө Жонгүгс- ирсэн зурвасыг харан суух зуураа санаа алдлаа. Өнөөдөр бямба гараг учир түүний гуйлтаар би үдэшлэгт явах болсон юм.
Хэдий би татгалзахыг хүссэн ч, хичээл орсноос хойш 4-н ч гуйлтад нь татгалзчихсан болохоор явах хэрэгтэй гэж бодсон юм л даа. Гэхдээ би зөвшөөрөхөөсөө өмнө юу өмсөхөө бодож байгаад, хариугаа хэлэх ёстой байсан бололтой.
Арван нэгэн сар хэдийн гарчихсан тул гадаа хэдийн хүйтэрчихсэн байгаа. Гэхдээ бааж баглаад явахаар тийм хүйтэн бол биш. Тиймээс би дулаахан ч, үдэшлэгт тохирсон хувцас өмсөх хэрэгтэй. Гэсэн ч, Жонгүг-г чат бичсэнээс хойш би хувцасны өрөөгөө хоёр ч удаа онгичоод амжсан юм. Харамсалтай нь одоог хүртэл надад тохирох хувцас олдоогүй л байна. Тодотгол нь надад хангалттай хувцас байдаг гэж боддог ч.
Санаа алдан эргэдэг сандал дээрээ дээш харан суухдаа би сая л таазан дээр минь харанхуй болохоор гэрэлтдэг оддыг суурилуулсан гэдгийг анзаарлаа.
Би айлын бага. Тиймдээ ч төрсөн цагаас минь хойш дунд сургуулийн 3-р ангид орох хүртэл гэр бүлийн минь гишүүдээс хэн нэгэн нь заавал хажууд байдаг байсан. Ийм болохоор ч тэр юм уу, би багадаа ганцаараа байж чаддаггүй байлаа. Угаалгын өрөөнд орохдоо хүртэл хэн нэгэнтэй заавал хамт ордог байсан, бяцхан охин. Гэсэн ч юмс үүрд мөнх хэвээрээ байгаагүй юм.
Дунд сургуулийн 3-р ангид ордог жил аав ээж хоёр Бусан руу ажиллахаар явах болж харин ах бид хоёр энд үлдэхээр болсон. Тэр үеэс л эхэлж би ганцаараа байж сурах хэрэгтэй болж билээ. Яахав ах минь миний хажууд байнга байдаг байсан ч, түүнд ч бас хувийн орон зай болон өөртөө зарцуулах цаг хэрэгтэй шүү дээ. Тиймээс тэр аажимдаа надаас холдож эхэлсэн. Ингээд л би ганцаараа байх болсон юм даа. Магадгүй тэр үеэс л эхэлж би ном гэх зүйлд юу юунаас илүү татагдаж эхэлсэн байх.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] To All the Boys P.S. I Still Love You |JJK|
FanfictionТэр залуу намайг байнга тэвэрч, хөтөлж бас үнсдэг. Энэ бол тэр надад хайртайн нэг илрэл. Харин энэ түүх бидний хайрын шалгуурыг өгүүлнэ. Төгсгөл нь өөр ч гэлээ. Энэхүү өгүүллэг нь ижил нэрт киноноос сэдэвлэн бүтээсэн болно. Cover by Narana from Vant...