2

1.1K 188 11
                                    

-Тэрнийг шууд хөнөөчих хэрэгтэй байсан юм! Чи чинь ухаанаа алдчихсан юм уу?!

-Өөрийн олзоо яах ёстойгоо би өөрөө шийдэнэ. Битгий яршиг болоод бай

-Чи энэ шийдвэртээ харамсах болно. Хэзээ нэг өдөр чи заавал харамсана.

***

-Би хүн алчихсан. Гэхдээ би өөрөө үхмээргүй байна.

Түүний нүдэнд амьдрах хүсэл дүүрсэн харагдаж байлаа. Шавар шавхай цусанд дарагдаж орхисон цагаан арьс хүнд хүнд амьсгал бүрээрээ тэр өөрийгөө хичнээн их амьдрахыг хүсэж байгаагаа илтгэж байлаа. Үүнээс гадна түүний гэрэлтсэн том нүдний цаана байх нэг л танил тийм харцнаас болж би хамраа дарж орхисон гараа аажмаар буулган зангирсан хөмсгөө тэнийлгэв. Өнөөх дургүй хүргэм өмхий цусны үнэр тодхон үнэртэх ч гэлээ би байрандаа зогссон чигтээ урд минь зогсох ноорхой хувцастай Ази залууг ширтэнэ.

-Жонатон! Энэ хавиар хайх хэрэгтэй. Тэр яах аргагүй ийшээ явсан!!

-тэр муу зулбасгыг амьд ч бай үхсэн ч бай заавал олж ир

Нэг давхрын өрөөнд байсан болоод ч тэр үү цонхны гадуур гүйлдэх залуусын яриа тодхон сонсогдоно. Урд минь зогсох залуугын зүрхний цохилт бөмбөр аятай нүдэх нь хэтэрхий соргог надад тодхон дуулдаж байв. Үүнээс гадна гадаахан гүйлдэх Европ эрчүүдийн зүрхний цохилт алхаа гишгээ бүр нь дуулдана. Тэд бүгд л улайрсан араатан шиг байх аж.

-Чи намайг өөрийнхөө хэрэгт орооцолдуулж хаях санаатай байна уу?

Би өнөөх л байрандаа зогссон чигтээ хаалга налан зогсох залууруу ширтсээр асуулаа. Тэр надад нэг л тийм ондоо мэдрэмж өгсөн ч гэлээ хамгаалах эсхээ шалтгаж мэдэхийг хүссэн минь энэ байлаа. Хичнээн онцгой байсан ч гэлээ тэр бол 'хүн'. Хамгийн их үзэн ядаж айдаг зүйл минь. Ямар ч хүн байсан бай дотроо асар том харанхуйтай байдаг гэдгийг би хэнээс ч илүү мэддэг байв.

Асуултыг минь сонссон тэр хөшиг нь хаалттай цонхноос харцаа салган даарсандаа эсвэл айсандаа чичигнэнгээ надруу харлаа. Яг нүдрүү минь ширтээд тэр шүлсээ гүд хийтэл залгих нь тэр. Яг л айчихсан бяцхан амьтан шиг.

Яагаад ч юм тэр миний нөмөрт байх ёстой мэт. Хэнээс ч илүү хамгаалалт хэрэгтэй бяцхан жаал шиг л.

- Би таныг хэрэгт минь орооцолд гэж гуйхгүй ээ. Гэхдээ би яг одоо юунаас ч илүү амьдрахыг хүсэж байна. Гуйя хэрвээ та яг энэ мөчид амийг минь аврах юм бол би үлдсэн амьдарлаа танд зориулсан ч чадна.

ХАРАНХУЙ ТЕАТР [completed] Where stories live. Discover now