Урьд өмнө нь би өвдөлтийн ачаар амьд гэдгээ мэдэрдэг байв.
Гэвч, чамтай учирснаас хойш өвдөлт гэдэг миний хувьд шаналал болж хувирсан.
Өвдөлт дундаас чиний өгсөн өвдөлт бүр намайг амьд нэгэн бус үхэж буй мэтээр мэдрүүлдэг байлаа.
***
-Миний хөөрхөн хүүхэлдэй. Хамгийн нандин хүүхэлдэй минь. Алив бүжиж өгөөч.
Европ төрхтэй хөгшин эр хүүхэлдэй шиг өөгүй харагдах залуугын өмнө очиж зогсон эрүүг нь зөөлөн илбэнэ. Залуу эрийн харц хов хоосон байх ажээ. Яг л амьгүй нэг хүүхэлдэй шиг л чимээгүй л байрнаасаа хөдлөн хүссэн ёсоор нь бүжинэ. Хөгшин эрийн нүүрэнд бие зэвүүцүүлэм инээмсэглэл тодрон өөгүй цэвэрхэн залууг ширтэх ажээ.
Өө сэвгүй залуу том орд харшаар хадах намуухан аянд тааруулан бүжиглэх мөчид хөдөлгөөнийх нь аясаар хийсэх торгон цамцных нь цаанаас цахлай шувуун шивээс ил гарах ажээ. Залуугын нүд шаазан хүүхэлдэй шиг хоосон байх бол хөгшин эрийн нүд шунал хүсэл аз жаргалаар дүүрэн харагдана.
-Антони үнэхээр нүдтэй шүү. Чамайг ямар азаар цуглуулгад минь бэлгэдсэн юм бэ? Ким Тэхён...чи яасан ч надаас зугтаж болохгүй.
Зэвүүцэм хүйтэн хоолой дуулдах үед хувиралгүй залуун харц нь айдсаар дүүрэн шар үс нь босох аж.
Хүн бүрийн сэтгэлд харанхуй гүнд нуусан хар бараан зүйл байдаг.
Тэхёны хувьд...
Хар бараан тэр зүйл нь өнгөрсний тэр дурсамж ажээ.
***
Хийлийн уянгалаг чимээ огцом чимээгүй болон Тэхён санаа алдсаар хийлээ доош нь буулган зогсоно. Түүний тархинд гэнэт л өнгөрсөн амьдрал нь бууж ирээд гарыг нь салгалуулж зүрхийг нь чичрүүлсэн нь энэ байв. Буцаж тэр үерүү явах нь битгий хэл бодохыг ч хүсдэггүй тэр л дурсамж түүний аз жаргалыг хөнөөж дотроос нь идэх ажээ.
Хүн биш хүүхэлдэй шиг амьдарч ирсэн тэр өнгөрсөн...
Чичрэн салгалах гараа Тэхён чимээгүй л цээжиндээ наагаад нүдээ анин өөрийгөө тайтгаруулах гэж хичээх ажээ. Нүдээ аних төдийд нь хийл барьсан гар нь цусаар будагдаж эргэн тойрон улаан өнгөөр туяарах шиг болно. Хүний төсөөлөл гэдэг хэтэрхий хүчирхэг ажээ.
Гэвч хүчирхэг энэ зүйл заримдаа бидэнд зовлон болж эргэн ирдэг нь жаахан харамсалтай. Тэхёны хувьд түүний төсөөлөл түүнд шаналал хар барааныг авч ирдэг байлаа.