6

959 184 14
                                    

Хүйтэн өвөл дуусч урин хавар ирдэг.

Чи...

Өвлийг минь дуусгах хавар минь мөн бол уу.

***

-Би энд ажил амжуулчихаад араас чинь очно. Та нар түрүүлээд явж байгаарай.

Өмсөх дуртай сул цамцаа өмсчихөөд Жонгүк юма хураан бужигналдах олонруу харсаар Жиминд хэлэв. Өнөөдөр харанхуй театр энэ хотоос явж төрсөн нутагруугаа явах өдөр билээ. Бүгд л яарах аж. Энд удаан байхыг хүсэхгүй байгаа амьтад шиг л гэрийн зүг яарна.

-Юу вэ? Чамд ямар ажил байдаг юм?

Жимин нүднийхаа булангаар Жонгүкрүү харсаар гайхсан байртай асуув. Мэдээж үргэлж л хамт явдаг Жонгүк энэ удаад үлдээд араас нь явж байгаад нь гайхахгүй байхын аргагүй зүйл биз ээ. Жимин, театрын өөр бусад  хэн ч бай Жонгүкийн өрөөнд тайван унтах залууг мэдэхгүй шүү дээ.

-Хувийн асуудал аа. Битгий санаа зов би заавал очно.

-Чи зугтчихвал яах юм? Би одоо ч чамд итгэж чадахгүй л яваа шүү. Хэдий энэ театрын гол хүн нь чи ч гэлээ.

Жимин театрын суудал дээр лаг хийн суугаад Жонгүкрүү ширтэнэ.

-Юүйг чи аваад яв. Тэр чамтай хамт байгаа цагт би хаашаа ч зугтаж чадахгүй.

Юүй гэх нэрийг сонссон Жиминий өнөөх үл итгэсэн эргэлзсэн харц нь тэр дорхноо гялалзан нүүрэнд нь инээмсэглэл хурна. Алж болохгүй чухал хүн ч гэлээ Жимин түүнтэй ойр байх дуртай байв. Үнэр бүр нь түүнийг солиоруулж ходоодыг нь хонхолзуулдаг ч гэлээ тэр өөрийгөө ингэж тарчлаагаад Юүйтэй байхыг юунаас ч илүүтэй сайхан зүйл мэт үздэг байв. Хэдий түүнээс тэр бүсгүй айж жийрхэж зугтаадаг ч гэлээ ийм байсан ч хамаагүй Жимин түүний хажууд байхыг л хүснэ. Магад тэр өөрийгөө зовоох дуртай төрөл байх. Тийм биш бол тэр яасан гэж өөрийгөө тарчлаан байж тэр бүсгүйтэй хамт байх билээ.

- За тэгвэл ажлаа тайван амжуулчихаад араас ир дээ.

Жимин нүүр дүүрэн инээсээр үзэгчийн суудлаас босон Юүйг хайхаар зэхнэ. Түүнийг гарахаас нь өмнө Жонгүк нүдээ эргэлдүүлсээр амжиж зогсоолоо. Хэдий тэр Жимин Юүйн цусны үнэрээс болж галзуурах шахдаг гэдгийг сайн мэдэх ч гэлээ тэр хэзээ ч Юүйг хөнөөж чадахгүй гэдэгт итгэдэг байлаа.

-Юүйг яасан ч гэмтээж болохгүй. Хэрвээ гэмтээвэл чи—

-Жонгүка

ХАРАНХУЙ ТЕАТР [completed] Où les histoires vivent. Découvrez maintenant