11

819 157 12
                                    

Taehyung

" Далавч нь гэмтчихсэн үхэшгүй хөөрхөн эрвээхий минь. Үхэж чадахгүй бас амьдрахыг ч хүсдэггүй гунигтай бяцхан эрвээхий. Дүүлэн нисэх ёстой атлаа газраар ядруухан холхих чи ердөө нэг муу газрын өт шиг намайг өөртөө татах хэтэрхий амархан гэдгийг анзаараагүй биз ээ. Дэндүү үзэсгэлэнтэй ч түүнийгээ анзаардаггүй тоодоггүй өөрийнхөө үнэ цэнийг өчүүхэн ч болов мэдэрдэггүй чамайг би эд эс бүрийг чинь ямар их хайрладаг гэж санана. Үзэн яддаг чиний бүх зүйл надад цор ганц бас нандин. Хүсвэл би өөрийгөө золиод ч болов шархадсан тэр далавчийг чинь эдгээж өгөхсөн. Дүүлэн нисэх чи ямар үзэсгэлэнтэй хөөрхөн харагдах бол. Өөрийгөө хайрлаж байгаа төрх чинь ямар бишрэм мэдрэгдэх бол.

Миний шархадсан бяцхан эрвээхий."

Тэмдэглэлийн дэвтрээ хаасаар хажууд минь тайван унтах түүнрүү харан хөнгөхөн инээмсэглэв. Биеэр нь дүүрч орхисон тэр сорвиудыг хараад би яагаад ийм болсон юм бол гэж үргэлж гайхдаг байлаа. Цус сорогчид хичнээн шархадсан ч өглөө нь юу ч биш юм шиг эдгэрээд босоод ирдэг гэдгийг харж байсан болохоор энэ олон сорви түүний хүн байх хугацаанд үүссэн гэдгийг би ойлгож байлаа. Тэр үнэхээр хүчирхэн нэгэн ч гэлээ хэзээ ч өөрийгөө хайрлахгүй юм.

Хүчирхэг байх тусам өөрийгөө хайрлах ёстой атал тэр цаг ямагт өөртөө хэтэрхий хатуу хандана. Гэтэл би түүний энэ сорвиудыг хүртэл галзуу юм шиг л хайрладаг байлаа. Яг л надад байдаг шиг хацар дээрх сорви нь нуруун дээр нь тодхон харагдах юуных нь мэдэгдэхгүй том сорви нь гээд л тэр ямар ч байсан надад хайрлам санагддаг билээ.

Анх тэр хэлж байсан. 'Хүн гэдэг хэтэрхий өчүүхэн. Зүрх сэтгэлээ хэтэрхий амархан хэн нэгэнд өгөөд сүүлд нь өөрөө шархалж үлддэг' гэж бие царцаам хүйтэн харцаар ширтэж байгаад хэлж байсан. Гэхдээ тэр намайг хүн болохоороо өөрт нь тийм амар сэтгэл алдарсан биш харин Жон Жонгүк тэр болохоор л би түүнд ийм амархан дурласан гэдгийг мэдэж чадаагүй нь харамсалтай. Өмнө нь ямар ч хүн байсан дурлаж эсвэл догдолж чаддаггүй байсан атал би түүнийг анх хараад үхтлээ догдолж билээ.

Эр хүн шүү дээ. Эрэгтэй хүн байж яаж тийм үзэсгэлэнтэй харц булаам байж чаддаг байна. Хэтэрхий хэрцгий бас хүйтэн атлаа яагаад тийм догдлуулам мэдрэмжийг өгч чаддаг юм бол.

Том хар нүд нь улаан туяагаар гэрэлтэж араатанлаг харцаар надруу харсан ч бай, энгийн намуухан тайван харцаар надруу харсан ч бай түүний л харц болохоор ямар ч үед намайг  там диваажин дунд гацааж орхидог байсан юм.

ХАРАНХУЙ ТЕАТР [completed] Where stories live. Discover now