16[end]

2K 194 60
                                    

Jimin.

Түүнтэй учирснаас хойш өдөр бүр би өөрийгөө ч ойлгохгүй үестэй учирч байсан юм. Олон жил амьдарч ирсэн атлаа өөрийгөө ойлгохгүй тээнэгэлзэнэ гэдэг миний хувьд хэтэрхий утгагүй тэнэг үйлдэл байсан. Тиймээс ч би эхэндээ уурлаж байсан.

Юүй түүнийг харах бүрт өөрийгөө ойлгохгүй байгаадаа дургүй минь хүрч догшин хэрцгий зан гаргаж уйлуулж зовоодог байлаа. Нулимсыг нь хайр найргүй урсгаж зүүдэнд нь ортлоо айлгаад л магадгүй би түүнд тэгэж хатуу хандаж байхдаа л жинхэнэ араатан болоо биз ээ.

Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам ойлгож эхэлсэн.

Түүний үнэ цэнийг.

Тэр миний хувьд ямар үнэ цэнэтэй болоод байгааг.

Би түүнтэй бүжиглэх юунаас ч илүү дуртай байсан юм. Бэлхүүсээр нь тэврээд өргөх үед түүний зүрх яаж хурдан цохилоод өндөрт байгаагаа мэдрээд яаж нууцхан инээмсэглэдэг гээд л би түүнийг бүх зүйлээрээ мэдэрч байсан юм. Гарнаас бариад тайзруу гарах үед, уянгын зөөлөн бүжиг бүжиглээд нэгэнрүүгээ ширтэх үедээ гээд л, би бүжиг бүртээ түүнд уусан шингэж дурлаж байсан юм.

Би түүнд өдөр бүр шинээр дурладаг байсан юм. Өглөөний нарыг ширтээд нүдээ аниад инээмсэглэхэд нь, эмзэг турьхан гэдгээ ч мэдэхгүй бусдад туслаж байхад нь, бүжгийн зааланд бидний амьсгал холилдож тэр надаас айх айдсаа бүжгийнхээ төлөө мартаж байх үед нь ч би түүнийг чимээгүй ажиглаж байсан хором бүртээ бүр ч илүүтэй дурладаг байсан юм.

Цагтаа би Жонгүк шиг л өмнөх хайртынхаа дараа төрлийг хайж ахин дахин учирч хайрлаж явдаг байсан. Гэхдээ хэдэн зуун жил амьдрахдаа би тэр хүнээс илүү өөр хүнийг хайрласан минь Юүй байсан юм.

Юүй намайг зууралдчихсан өнгөрснөөс минь гаргаж өгч хайртай байсан хүнээ тавьж явуулж өөрөө шинээр дурлах боломжийг надад өгсөн.

Би түүний цусны үнэрт солиорох шахдаг байсан минь үнэн байсан юм. Учир нь дэлхий дээр би тийм гайхалтай үнэртэй зүйлийг ганц ч удаа үнэрлэж үзээгүй. Гэсэн ч... Хэдий би ангаж цангасан араатан байсан ч гэлээ хайртай нэгнийхаа төлөө өөрийгөө хорих чадалтай байсан юм.

Гэхдээ би хэтэрхий хожимдож түүнд сэтгэлээ илчилж хайрлахыг хүссэн.

Цаг үргэлж түүнийг айлгаж зовоож уйлуулдаг байсан байж тэгэж болохгүй гэдгээ би түүнийг алдаж эхлэх мөчдөө л ухаарсан.

ХАРАНХУЙ ТЕАТР [completed] Donde viven las historias. Descúbrelo ahora