-Яагаад тэрнийг зүгээр л алаад зугтаачихаж болохгүй гэж?!
-Чи чинь солиороо юу? Бид хүн байж хүнээ алж болохгүй.
-Жонгүка чи хэтэрхий гэнэн тэнэг байна. Бид тэрнийг алахгүй бол тэр биднийг алчихна шүү дээ.
***
-Ноёд хадагтай нараа харанхуй театрт тавтай морил.
Жонгүк дэгжин хослолоо цэвэрхэн гэх чинь өмсчихөөд тайзан дээр мэхийн ёслоно. Анхны тоглолт дээр түүнд нүд унагасан бүхэн мөрөөдсөн харцаар түүний зүг ширтэх ажээ.
-Өнөөдөр та бүхний хүсэн хүлээсэн галан дундах симфони найрал хөгжим байх болно.
Тэр зальжин инээмсэглэлээ гарган нүдээ ирмэсээр долоовор хуруугаараа уруулаа зөөлөн дараад үзэгчдийн суудлыг тойруулан ширтэх аж.
-Чшш. Энд удахгүй халуу шатах болно.
Тайзны гэрэл түүний дотор гижигдэм хоолой гарч дуусахтай зэрэгцэн унтарч үзэгч олон галзуу мэт догдлох зүрхээ даран сууна. Тэд бүгд энэ удаад тайзанд энэ театрт уусаж байлаа. Бүх зүйл нь хэтэрхий өвөрмөц яг л үлгэрийн орон шиг гайхалтай байх аж.
-Амжилт.
Жонгүк Юнгитэй тайзны ард таармагцаа мөрөн дээр нь цохьсоор хоёр давхрын өөрийнхөө суудалруу явлаа. Түүнийг суудалдаа суух мөчид хав харанхуй байсан театрын тайзан дээр сүртэй гэх чинь гал дүрэлзэн галын дунд хөгжимчид түвэгшээсэн шинжгүй суусан байлаа. Хүмүүс уулга алдан тайзтай ойрхон суусан хэд нь галнаас холдох гэж хичээх шиг хойш гэдийнэ.
Айдас догдлолоор дүүрсэн хүмүүс дор бүрнээ шуугилдахтай зэрэгцэн цагаан хувиралгүй царайтай бардам ч гэмээр юм уу төрхтэй удирдаач залуу саваагаа дохив. Энэ мөчид хүмүүсийн шуугианыг хөгжмийн зэмсгүүдийн сайхан дуу давах аж.
Үнэхээр сүрдэм аймшигтай ч гэлээ хүн бүрийн зүрхийг тайзны тэр л тоглолт чичрүүлэх аж.
Жонгүк чимээгүй л хүмүүсийг ажиглангаа уруулаа илбэн бодлогоширон сууна. Харц нь өнөөх янзаараа олзны хүмүүсээ нүдлэх ч гэлээ тархинд нь зарц залуу бодогдоно.
Зогсоо зайгүй боломж ч олголгүйгээр зөвхөн Тэхён гэх эрийн тухай түм буман асуулт тархинд нь цувран орж ирэх аж.
Мартаж орхисон нүглийг нь, гээж орхисон догдлолыг нь тэр хачин залуу түүнд эргүүлж сануулсан байлаа.